АН: Тойргоос болон намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоо тэнцүү байх нь буруу

АН: Тойргоос болон намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоо тэнцүү байх нь буруу

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг  өнгөрсөн долоо хоногт төслөө Засгийн газарт илгээж саналыг нь авсан. Улмаар хуулийн төслийг  энэ долоо хоногт УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Сонгуулийн хуулийн төсөл дээр АН-ын бүлэг арай өөр байр суурьтай байгаа бололтой.  Тэд мөн өөрсдийн боловсруулсан төслөө УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн байна.  

АН-ын бүлэг тойргоос болон намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоо тэнцүү байх нь буруу, намын жагсаалтыг хаалттай бус нээлттэй буюу иргэдээр сонгуулж эрэмбэлүүлэх нь зөв гэж үзжээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.