И.Мөнхжаргал: Эрх баригчдад ҮХНӨ-ийг баталж өгнө гэж дарга болж болохгүй

И.Мөнхжаргал: Эрх баригчдад ҮХНӨ-ийг баталж өгнө гэж дарга болж болохгүй

Ардчилсан намын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүхийг Л.Гантөмөр, Д.Ганбат нарын хэнийг нь ч даргаар бүртгэх ёсгүй гэж мэдэгдлээ. Тэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг даргаар сонгосон нь хэвээр байгаа гэв.

Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "АН-ын 117 мянган гишүүн Х.Баттулгыг намын даргаар сонгосон. Энэ хүнийг сонгосон 117 мянган гишүүний саналыг хэн ч хүчингүй болгоогүй. Түүнийг даргаар батламжилсан намын их хурлын тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна. Дараагийн даргыг сонгох ёстой бол энэ сонгууль, энэ тогтоолыг хүчингүй болгох ёстой юм. Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг битгий бүртгээрэй, намын дүрэмд нийцээгүй гэдгийг УДШ-д мэдэгдэж, бичиг хүргүүлсэн. Эрх баригчдад ҮХНӨ-ийг баталж өгнө гэж дарга болж болохгүй. АН-ын гишүүд үзэл бодлоо шингэсэн даргаа хүлээн зөвшөөрсөн. Дээд шүүх хууль, тогтоомжоо хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Үгүй бол Дээд шүүх гэдэг байгууллага АН-ын хувьд байхгүй болно гэсэн үг" гэлээ.

Мөн АН-ын гишүүн О.Батханд "Дээд шүүх бол улс төрийн намыг бүртгэдэг л байгууллага. Тэрнээс биш Ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ын даргыг сонгодоггүй юм. Зөвхөн бүртгэх үүрэгтэй. Үүнийг л сайн ойлго. Дээд шүүх улс төрөөс хараат МАН-ынх юм байна. Дээд шүүх дахин хууль бус шийдвэр гаргавал АН-ынхан зүгээр суухгүй" гэв.

Өнөөдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын даргыг бүртгэх эсэхийг хэлэлцэх юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.