Б.Пүрэвдорж: С.Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэй хүмүүс 2024 онд АН-ыг ялагдуулахаар зэрэгцэн алхаж байна

Б.Пүрэвдорж: С.Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэй хүмүүс 2024 онд АН-ыг ялагдуулахаар зэрэгцэн алхаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн гишүүд мэдээлэл өгч байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Өнөөдөр бид УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй асуудал болон УИХ дахь АН-ын бүлгийн асуудлыг шийдэх зэргийг хэлэлцлээ. Долоо хоногийн дараа намрын чуулган завсарлах гэж байна. Бидний хувьд асуудал шийдэх гол чуулган бол намрын чуулган байсан. Дэлхийн болон Монголын эдийн засаг амаргүй, хүнд байгаа энэ цаг үед чухал хууль тогтоомжуудыг боловсруулж чадсангүй. Уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогын шийдлийг өнгөрч буй намрын чуулганаар боловсруулж чадсангүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах бодлогын шийдвэр гарсангүй. Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын хууль зэрэг олон хуулийн төслийг хэлэлцэж чадсангүй. Намрын ээлжит чуулганы хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд сэтгэл дундуур байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд маргалдагч бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа талууд 70 хувийн оролцоотойгоор дөрвөн удаагийн хурал хийсэн. Зөвлөлдөх зөвлөгөөнд Ардчилсан намын ҮБХ-ны 215 гишүүн ирж оролцсон. Орон нутагт байгаа 40-өөд гишүүн, эмнэлэгт болон гадаадад байгаа 10-аад гишүүн санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Үүний үр дүнд Ардчилсан намын ҮБХ нэгдүгээр сарын 13-нд хуралдахаар шийд гаргасан. Энэ хуралдаанд 300 орчим ҮБХ-ны гишүүд оролцож, Ардчилсан намд тулгараад буй асуудлаа нэг мөр шийдэхээр болсон. Хурлаар Ардчилсан намын даргад нэр дэвших журмаа эцэслэн тогтож, намын их хурлаа зохион байгуулан, намын даргаа сонгоно. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачилсан эвлэрлийн ажил ахиц, үр дүнтэй байна”

С.Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэй улстөрчид ирэх сонгуульд АН-тай эвлэлдэн нэгдэж орох асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

2016-2020 парламентын үед ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудал дээр тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга манай намын гурван хүнийг өөр санал өгүүлж авч үлдсэн. 2020 оны ялагдалд хүргэх бүх зүйлийг Х.Баттулга хийсэн. Эрх баригчидтай хамт тоглолт хийж, 2024 онд АН-ыг ялагдуулах гэсэн аргаа дахин хэрэгжүүлж явж байна. С.Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэй хүмүүс 2024 онд АН-ыг ялагдуулахаар зэрэгцэн алхаж байна гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.