С.Батдөл: Хүүхдүүдийн минь сэтгэл санаа хямарчихсан байгаа учир би хаашаа ч зугтахгүй

С.Батдөл: Хүүхдүүдийн минь сэтгэл санаа хямарчихсан байгаа учир би хаашаа ч зугтахгүй

Гэрээс нь нийт 7.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө олдсон С.Батдөлийг 48 цаг саатуулаад сулласан” гэх мэдээллийн мөрөөр Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа. “Яллагдагч С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 16.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Тодруулбал, тус өдрийн 14:30 цагийн орчимд мөрдөх байгууллагаас С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлснийг прокурор хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн С.Батдөлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд 16:00 цагт хүргүүлсэн.

Прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч 17:20 цагт орж эхлүүлсэн хэдий ч С.Батдөлийг цагдан хорих тухай хурлыг 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагт хэлэлцэхээр хойшлуулсан” гэв.

Улмаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих эсэх шүүх хурал үргэлжилж байна. Энэ үеэр түүнийг нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй бичиг баримт олдсон учир түүнийг цагдан хохир шаардлагатай гэж үзсэн. Харин С.Батдөл “Монгол Улсын шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг цахимаар ялладаг тогтолцоо бий болжээ. Надад үүссэн хэрэг дээр цагдан хорих шаардлагагүй. Хөнгөн гэмт хэрэг учир заавал цагдах хорих шаардлагагүй.

Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулах ажлыг зохион байгуулалттай хийж байна. Би 3-13 насны дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд минь бүгд хатгалгаа, ханиадтай байгаа. Эхнэр минь эмнэлэгт хэвтсэн.

Том охин минь цахим мэдээллийг хараад сүүлийн 3-4 хоног нүдээ бүлцийтэл уйлсан. Ангийнх нь хүүхдүүд охиныг минь группээс хассан байна лээ. Тиймээс би хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байна. Цагдаа нар миний нэр дээр байх караоке, эхнэрийн нэр дээрх гоо сайхны дэлгүүрийг хураан авсан.

Надад өөр үйл ажиллагаа явуулдаг газар байхгүй. Намайг нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн үзэж байгааг гайхаж байна. Би ажлаасаа жилийн чөлөө авсан. Хүүхдүүдийн минь сэтгэл санаа хямарчихсан байгаа учир би хаашаа ч зугтахгүй” гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.