Х.Нямбаатар: Бэлтгэл ажлыг хангавал ирэх сарын 8-наас Эрээн-Замын-Үүд боомтын зорчигчийн хөдөлгөөнийг нээнэ

Х.Нямбаатар: Бэлтгэл ажлыг хангавал ирэх сарын 8-наас Эрээн-Замын-Үүд боомтын зорчигчийн хөдөлгөөнийг нээнэ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНХАУ-ын Эрээний хил нээгдэх тухай болон боомтуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр, Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөлийнхөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, боомтын асуудал хариуцсан дарга тэргүүтэй хүмүүстэй өнөөдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны боомтын чиглэлээр баримтлах бодлогууд зэрэг олон асуудлаар санал солилцсон. 2021 оны 12-р сарын 19-нд батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд БНХАУ-ын Боомтын захиргаатай хамтарч ажиллах талаар нэг бүрчлэн харилцан санал солилцлоо. Энэ хүрээнд: 

  • Төмөр замын хил холболтын асуудал, төмөр замын бүтээн байгуулалтын асуудлууд
  • Гашуунсухайт, Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх гүйцэтгэх талаар хоёр талын байр суурийг илэрхийллээ. 

2023 оны нэгдүгээр сард багтаан бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлж, гүйцэтгэх асуудлаар Чайна энержи-гийн холбогдох албаны хүмүүсийг Улаанбаатарт урих талаар санал солилцлоо. 

Мөн аюултай ачаа, тэсэрч дэлбэрэх бодисыг зөвхөн Замын-Үүд Эрээний боомтоор нэвтрүүлдэг. Өвөрмонголын талаас зорчигч олноор нэвтэрдэг боомтоор тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх нь эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс Ханги-Мандалын боомтоор энэ чиглэлийн барааг тээвэрлэх хүсэлтээ Монгол Улсын Засгийн газраас тавьсан. Энэ саналыг судалж байна гэдгээ илэрхийлсэн.

Уулзалтаар яригдсан бас нэг чухал асуудал бол бэлтгэл ажлыг хангавал 2023 оны 1-р сарын 8-наас эхлэн зорчигч тээврийн боомтуудыг шат дараатай нээх шийдвэр гаргаснаа БНХАУ-ын тал мэдэгдлээ. Хоёр талын боомтын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж, 1-р сарын 8-наас эхлэн зорчигчийн боомтуудыг нээнэ. 

Эхний ээлжинд Эрээн-Замын-Үүд боомтын зорчигчийн хөдөлгөөнийг нээх чиглэлээр хамтарч ажиллая гэж ярилцлаа. Бэлтгэл хангасан бол 1-р сарын 8-нд зорчигчийн хөдөлгөөнийг нээхийг үгүйсгэхгүй. Үүний дараа Шивээхүрэн, Ханги-Мандал, Бичигтийн боомтуудаар зорчигчийн хөдөлгөөнийг нээх зэргээр үе шаттай ажиллана гэв. 

Гурван жилийн дараа зорчигчийн хөдөлгөөнийг нээх шийдвэр гарсан бөгөөд манай холбогдох байгууллагууд БНХАУ-ын талаас тавьсан шалгуурын дагуу бэлтгэл хангасан гэж итгэж байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.