Х.Нямбаатар: Хөрөнгө оруулагчдыг хохироосон талаар АТГ-аас тав, ЦЕГ-аас 50 мэдээлэл ирсэн

Х.Нямбаатар: Хөрөнгө оруулагчдыг хохироосон талаар АТГ-аас тав, ЦЕГ-аас 50 мэдээлэл ирсэн

Гаднын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна. Тэрбээр “Авлигын индексийг бууруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй.  Хууль зүй, дотоод хэргийн яам нь хуулиараа 16 төрлийн чиг үүрэг хэрэгжүүлдэг. Гэхдээ хэрэг мөрдөн шалгадаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх ашгийг хөндсөн хэргүүдийн талаар мэдээлэл ирүүлэхийг холбогдох газруудаас хүссэн. АТГ-аас таван хэрэг, ЦЕГ-аас 50 гаруй хэргийн танилцуулга ирсэн. Харин прокурорын байгууллагаас хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул мэдээлэл өгөхөөс татгалзсан ч 30 минутын өмнө тус байгууллагатай зөвшилцөж, хүний нэр, байгууллагын нэрийг бүтэн хэлэхгүйгээр явцын мэдээллийг өгөхөө боллоо" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.