Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилтын ажил амжилттай болж экспорт нэмэгдэж байна.

Тухайлбал, Гашуунсухайт боомтоор өнөөдөр /2022.10.10/ 110 мянган тонн нүүрс экспортод гарлаа. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм.

Мөн өнөөдөр нүүрс тээврийн  811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гэхчлэн нийт 919 машин гарсныг Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс мэдээллээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, БНХАУ-тай энэ хүрээнд хамтран ажиллаж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.