Д.Сарангэрэл: Бид ядуурлаас гаргах гэж нойргүй зүтгэж байгаа

Д.Сарангэрэл: Бид ядуурлаас гаргах гэж нойргүй зүтгэж байгаа

Өчигдөр төрийн ордонд болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр “Манай яамныхан бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь биш дээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна.

Харин үүний талаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2022.09.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр миний бие болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Ядуурлын түвшинөөс доогуур айл өрхийг улны айл гэж орчуулдаг гэсэн. Гэхдээ олон хүнийг гомдоосон бол уучлалт гуйж байна.

Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Ийм үед залуусаа хэрхэн ажил, хөдөлмөр эрхлүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулж байна. Өчигдөр жишээ болгон ярьсанчлан 1500 хүнийг үсчин болгоно гэсэн үг биш. Ямар мэргэжлийг тухайн хүн эзэмшвэл сардаа сая төгрөг ба түүнээс дээш орлого олох вэ гэдэгт чиглэсэн бодлого юм. Миний хэлсэн болгоомжгүй үг бол олон улсад “bottom” хэмээн ашигладаг нэр юм. Үүнийг манай мэргэжилтнүүд “улны” хэмээн ашигладаг гэж тайлбарласан. Энэ үгээр олон хүнийг гомдоож, үгийн сонголтын алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Залууст орон байр, автомашин зээлээр аваад түүнийгээ төлөх боломжтой болгох боломжийг бий болгохоор ажиллаж байна" хэмээлээ.

Бид ядуурлаас гаргах гэж нойргүй зүтгэж байгаа" хэмээлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.