Н.Тавихбэх: Эрчим хүчний үнэ хямдхан байгаа учраас иргэд, ААН-үүд хэмнэлт хийхгүй байна

Н.Тавихбэх: Эрчим хүчний үнэ хямдхан байгаа учраас иргэд, ААН-үүд хэмнэлт хийхгүй байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээллийг сонслоо. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавихбэх "Мэргэжлийн хэллэгээр эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон. Хэрэглээ нь үйлдвэрлэж буй эрчим хүчнээсээ их болсон гэсэн үг. Энэ жил шинээр бий болж буй 6-7 хувийн өсөлтийг хангахаар байгаа. Гэхдээ бүрэн хүчин чадлаараа 100 хувь ажиллаж байж л энэ өвлийг давна. Тоног төхөөрөмжид ямар нэгэн саатал гарвал хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон.

Дулааны эрчим хүч, цахилгаанаас хүнд байдалд байгаа. 50 гаруй хувийн хэт ачаалалтай ажиллахаар байгаа. Ийм тохиолдолд шинэ эх үүсвэр барьж байж л асуудлыг шийднэ. Ойрын үед шинэ эх үүсвэр ашиглалтад орохооргүй байна. Тиймээс бас нэг гарц бол хэмнэлт хийх. Хэмнэлтийг хэрэглэгчид л хийнэ. Ний нуугүй хэлэхэд цахилгааны үнийг бодитой тогтоовол маш том хэмнэлт авч ирнэ. Зүй бус хэрэглээ, энэ их алдагдал нь эрчим хүчнийг бодит өртгөөс нь доогуур үнээр борлуулж байгаатай холбоотой.

Эрчим хүчний салбарт хэмнэлт хийх боломжгүй болсон. Хамгийн их үнийн өсөлтөд өртөж байгаа салбар бол эрчим хүчний салбар. Сэлбэг материал, тоног төхөөрөмжийнхөө 90 гаруй хувийг импортоор авдаг. Өнгөт метал ороогүй Сэлбэг материал, тоног төхөөрөмж гэж байхгүй. Тиймээс үнийн өсөлтөд их өртөж байгаа. Нөөц бололцоогоо шавхаж хэмнээд эцэстээ тулсан. Одоо цаашаа хэмнэх ямар ч боломжгүй болсон" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.