УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 22-26-нд товлон зарлах тухай захирамж гаргасан юм. Чуулганы нээлтийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд оролцож, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлаж одоо МАН-ын бүлэг хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар гишүүдийнхээ байр суурийг сонсож байна.

Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудал, цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэх юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.