"Хятадын тал руу гарсан вагонууд ачилт удаан хийгдэж байна"

Цементийн үйлдвэрүүдийн түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасралтгүй хангах, хомсдолыг арилгах тал дээр БХБЯ, “Улаанбаатар төмөр зам” ХНН харилцан үүрэг хүлээж ажиллахаар боллоо.

БХБ-ын дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д.Батзориг, цементийн үйлдвэрүүдийн төлөөллүүд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн болон холбогдох албаны хүмүүстэй цементийн түүхий эд болон бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар уузалт хийж, харилцан үүрэг хүлээж хамтран ажиллахаар боллоо.

Хил хаагдсантай холбогдуулан импортоор их хэмжээний барилгын материал болон бараа бүтээгдэхүүнийг вагоноор татаж, ханган нийлүүлэлт хийж байгаа бөгөөд Хятадын тал руу гарсан вагонууд ачилт удаан хийгдэж, 21 хүртэл хоног болж байгаа нь дотоодын тээвэрлэлтэд хомсдол үүсэх нэг шалтгаан болж байгаа талаар УБТЗ-ын удирдлагууд мэдээлэл өглөө.

УБТЗ-ын мэдлийн 1800 орчим вагон байдаг бөгөөд тасралтгүй ажиллагаатай ДЦСтанц гэх мэт үйлдвэрүүдийн нүүрс, түүхий эдийг таслахгүй байх гэх мэт олон үүрэг хүлээж байгаа бөгөөд зарим салбаруудын үйлдвэрлэл, импорт, экспортод шаардлагатай вагоноор хангаж чадахгүй байгаа талаар дурдлаа.

Тус уулзалтын хүрээнд барилгын гол нэр төрлийн материал болох цементийн үйлдвэрүүдэд шаардлагатай вагоныг УБТЗ-аас хангаж бүтээн байгуулалтын улирлын ид ачааллын үед, тээвэрлэлтийг тасалдуулахгүй бүрэн ажиллахаар тогтов.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.