Ардчилсан намаас иргэн Г.Батбаярыг хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргалаа

Ардчилсан намаас иргэн Г.Батбаярыг хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргалаа

Эрх зүйч иргэн Г.Батбаяр нь Ардчилсан намын хуулийн зөвлөх нэрээр олон нийт, нийгэмд АН-ын нэрийн өмнөөс байр суурь илэрхийлж, намын даргын асуудал, намын тамганы маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн мэтээр худал мэдээлэл тарааж хуулийн этгээдийн нэр хүндэд халдаж байна.

УДШ-ийн удаа дараагийн шийдвэр тогтоол, албан бичгээр иргэн С.Эрдэнэ нь АН-ыг төлөөлөхгүй, намын даргаар бүртгэхгүй гэж шийдсэн. Тиймд хууль ёсны намын дарга биш этгээд С.Эрдэнэ нь Г.Батбаярыг хуулийн зөвлөхөөр томилсон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Иргэн Г.Батбаярын үйлдэл нь хэрээс хэтэрч Ардчилсан намын салбар нэгж байгууллагуудын байр руу дур мэдэн нэвтэрч, өмч хөрөнгөд халдаж, зориудаар эмх замбараагүй байдал үүсгэж байна.

Иймд АН-ын зүгээс иргэн Г.Батбаярыг Ардчилсан намын хуулийн зөвлөхөөр ажилладаггүй, Ардчилсан намын гишүүн биш болохыг мэдэгдэж байна. Мөн удаа дараагийн хууль бус үйлдэлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.