АН-ын даргаар Х.Баттулгыг батламжлах ээлжит бус их хурал болно

АН-ын даргаар Х.Баттулгыг батламжлах ээлжит бус их хурал болно

Ардчилсан намын даргын сунгаа энэ сарын 6-нд болж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан. Тус сунгааг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн талаас зохион байгуулсан юм. 

Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал өнөөдөр болох юм байна. 

Харин нөгөө талд нь С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын талынхан уг сунгааг дүрмийн бус гэж үзэж буйгаа зарлаад буй. Учир нь хэд хоногийн өмнө Дээд шүүхээс баталсан Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр намын даргыг сунгаагаар бус Үндэсний бодлогын хорооны хурлаас томилохоор өөрчилсөн юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.