Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад шаардлага хүргэжээ

Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад шаардлага хүргэжээ

Ардчилсан намын үүсгэн байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын үүсгэн байгуулагчдын холбооны тэргүүн Ж.Намсрай,  зохицуулах зөвлөлийн гишүүн Д.Лхагвасүрэн нарын хүмүүс оролцсон. Хэвлэлийн бага хурлын үеэр  Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөлгөөн өчигдөр болсон талаар дурдсан юм.

Тус зөвлөлгөөнийг “Намаа шинэчлэх” уриан дор зохион байгуулж, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцсон байна. Зөвлөгөөний үеэр Ардчилсан намын үүсгэн байгуулагчдын холбоо байгуулан тэргүүлэгч есөн гишүүнээ сонгосон аж. Мөн оролцогчид Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны хуралтай холбогдуулан Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат шаардлага хүргэхээр болжээ.

Энэхүү шаардлагаднамаа хэрхэн шинэчлэх, арга замын талаар тусгасан байна.Үндэсний зөвлөлийн хорооны хурлын үеэр шаардлагад тусгасан зүйлсийг авч хэлэлцэхгүй тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгийг мэдэгдсэн юм. Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.

Нэг: 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах Намын Их хурлыг “Намын онц Их хурал” болгон зарлах, намын онц их хурал болон намын дүрмийг шинэчлэх, бэлтгэх ажлын хэсэгт тус бүр энэхүү зөвлөлгөөнд оролцсон төлөөлөгчдөөс 3-5 хүн оруулах

Хоёр: Намын онц их хурлаар батлагдах шинэчилсэн намын дүрэмд ҮЗХ, аймаг нийслэл, дүүргийн намын хороодын гишүүдийн 30 хувийн квотод Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын төлөөлөл байхаар тусгаж, эрх зүйн орчныг бүрдүүлж, ҮЗХ-ны тогтоолоор баталгаажуулах

Гурав: Намын онц их хурлын төлөөлөгчдийн 30 хувийн квот нь 2 их хурлын хооронд намын болон төр засгийн өндөр албан тушаалд үүрэг хариуцлага хүлээгээгүй, ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын төлөөллөөс сонгогдох эрхзүйн орчныг бүрдүүлж, намын Үндсэн дүрэмд мөн оруулах

Дөрөв: Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын холбоог Үндсэн дүрмийн байгууллага болгох. Хорвоогийн жамаар АН-ыг үүсгэн байгуулагчид цөөрөх үед, дунд үеийн туршлагатай гишүүдээр сэлбэгдэнэ гэсэн дөрвөн шаардлагыг тусгажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.