“Web awards-2021” тэргүүн наадам шилдгүүдээ тодрууллаа

“Web awards-2021” тэргүүн наадам шилдгүүдээ тодрууллаа

Монголын цахим салбарынхны хүсэн хүлээдэг “Web awards-2021” тэргүүн наадам Корпорайт конвейшн центрт боллооТэргүүн наадмыг  Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран 2 жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм. Энэ удаагийнх цар тахлын онцгой нөхцөл байдлын үед цахим орчинд нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчид Монголын нийгэм болон цахим орчинд хамгийн нэр хүндтэй эрхмүүдээс шагналаа гардан авснаараа онцлог байлаа.

Тийнхүү нийт 18 номинацид  60 гаруй нэр дэвшигчид өрсөлдөж дараах сайтууд тэргүүлсэн байна.

1. ZINDAA.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ САЙТ” 

2. TOVCH.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ САЙТ” 

3. PEAK.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ТӨРӨЛЖСӨН МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ САЙТ” 

4. LIVETV.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ САЙТ” 

5. NUTAG.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ САЙТ” 

6. SHILEN.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ШИЛДЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ САЙТ” 

7. ULAANBAATAR.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ САЙТ” 

8. ETT.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “БИЗНЕСИЙН ШИЛДЭГ САЙТ” 

9.UBCАB.MN WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын "ШИЛДЭГ АППЛИКЭЙШН ХӨГЖҮҮЛЭГЧ” 

10. АРТ ПЛАС ДИЗАЙН ХХК “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “ШИЛДЭГ ВЭБ САЙТ ХӨГЖҮҮЛЭГЧ” 

11. ISEE.MN “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “САЙТЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ийн тэргүүлэгч боллоо. 

Мөн “Web awards”-ын хамгийн онцлох үйл явдлын нэг нь олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар, "Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн"-ээр Пунцагийн Цагааныг, "Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн"-ээр Тордайн Ганболдыг тодруулсан явдал байлаа. П.Цагаан Улаанбаатар хотод Олон Улсын Олимпын хорооны стандартын Мөсөн өргөө ордон барих төслийг санаачлан удирдаж, ашиглалтад оруулснаас гадна Монголын үндэсний спортын нэг болох байт харвааны спортыг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилтаа хийх, цэц мэргэнээ  сорих, олон улсын стандартын байт харвааны талбайг байгуулахад хүчин зүтгэл гаргасныг үнэлсэн байна. Харин Т.Ганболдыг 2020-2021 онд цахим орчинд эерэг, хүнлэг хандлагыг түгээн дэлгэрүүлж олон айл, гэр, хувь хүнд тусалж, нийгэмд шударга ёс, хариуцлагатай байхад манлайлж буйг онцлон Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр тодруулсан байна. 

Халаа өгч буй энэ 2021 онд Монголын хэвлэл мэдээллийн салбарт  нэгэн зууны түүхийг бүтээлцсэн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой тохиож буй. Монгол Улсыг гадаадад сурталчилах хариуцлагатай үүргийг өнөөдрийг хүртэл хүлээж буй МОНЦАМЭ агентлаг цахим салбарт олон улсын 5 хэлээр мэдээ мэдээлэл түгээдэг www.montsame.mn сайтыг эрхлэн гаргадаг билээ. Тиймээс 5 дахь удаагийн вэб авардсаар Монголын сайтын холбоо www.montsame.mn сайтыг онцлон Web awards-2021”-ын дээд шагнал “Хүндэт цомыг” хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. 

Монголын цахим салбарын “Web awards-2021” тэргүүн наадмын шилдгүүд: 

1. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын дээд шагнал “ХҮНДЭТГЭЛИЙН ЦОМ” –ын эзнээр MONTSAME.MN 

2. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН"-ээр П.ЦАГААН

3. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ НИЙГМИЙН ИДЭВХТЭН”-ээр Тордайн Ганболд

4. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ” –ээр ГЭРЭГЭ СИСТЕМС ХХК

5. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” –аар ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК

6. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” –аар GRAND MARSHAL LUXURY VILLAS  

7. “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ҮЙЛДВЭР” – ээр ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК тус тус тодорчээ.

Наадамд нэр дэвшсэн, оролцсон, шилдгээр тодорсон бүх байгууллага, сайт болон шилдгээр нэрлэгдсэн хүмүүсдээ баяр хүргэе!

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.