Өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлаас гурван тэрбумыг хэмнэжээ

Өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлаас гурван тэрбумыг хэмнэжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх оны төсөв болон тус салбарт хийгдэх шинэчлэлийн талаар танилцуулах үеэрээ “Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгодогийг болиулна. Хувьсах зардлын шинэчлэлээр боловсролын чанарт суурилсан үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байгаа.

Өнгөрсөн жилүүдэд хүртээмж их ярилаа.Хувьсах зардлаар дамжуулж чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн зардлыг олгох ёстой. Хувьсах зардал нь багш нарын цалин урамшуулал, байгууллагын урсгал зардалтай холбогддог байсан бол сургалтын орчин, багшийн хөгжлийн асуудал, хүүхдийн сурлагын ахиц дэвшилд л энэ мөнгийг зарцуулдаг болгохыг зорьж байна.

Энэ чиглэл рүү бид өөрчлөлт хийж байгаа. Өмнө нь хувьсах зардлаар байгууллагыг санхүүжүүлдэг байсан. Харин одоо багш, сурагч, сургалтын орчинг сайжруулахад зарцуулагддаг болно гэсэн үг. Цаашид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй.

Тэр тусмаа жилийн 10 саяас дээш төлбөртэй сургуулиудад өгөхгүй. Энэ шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан хуулийн шинэчлэлээр хийнэ. Үүнтэй холбоотой Үндсэн хууль зөрчлөө гэдэг асуудал яригддаг. Гэхдээ 10 саяас дээш төлбөр авчихаад ахиад төрөөс хувьсах зардал авна гэж гоншигнох сургууль байхгүй болов уу гэж бодож байна. Өнгөрсөн жил бид өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг хэмнэснээр гурав орчим тэрбум төгрөгийг хичээлийн хоцрогдол арилгахад зарцуулж эхэлсэн" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.