Батлан хамгаалах яамны харьяа алба хаагчид маргаашаас хувийн автомашинаар зорчихгүй

Батлан хамгаалах яамны харьяа алба хаагчид маргаашаас хувийн автомашинаар зорчихгүй

Батлан хамгаалах яамны харьяа байгууллагын алба хаагчид маргаашаас хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх шийдвэр гарчээ. Нийслэлийн автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор тус тушаалыг гаргасан ба алба хаагчид ажилдаа ирж, буцахад албаны болон нийтийн тээврээр хөдөлгөөнд оролцох юм байна. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Албан хэрэгцээний автомашины ашиглалтын талаар авах арга хэмжээ" A229 тоот тушаал гаргажээ. Үүгээр бүх нэгтгэл анги, ангийн захирагч нарын албан хэрэгцээний автомашины хэрэглээг хянаж, зайлшгүй тохиолдолд зорчуулахаар шийджээ. Тус автомашинуудад суулгасан байршил тогтоогчийг ашиглан хяналт тавина гэж ЗХЖШ-ын Хэвлэл, мэдээллийн ажилтан Б.Отгонбаяр мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.