С.Энхболд: 13000 гаруй хүнд вакцины гуравдугаар тунг хийсэн

С.Энхболд: 13000 гаруй хүнд вакцины гуравдугаар тунг хийсэн

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрлэсэн асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд хүн амыг эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношлогоонд хамруулах ажлын явцын талаар танилцуулга хийлээ. Иргэд эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй үзлэг онологоонд хамрагдах байдал хангалтгүй байна. 12 төрлийн үзлэг оношлогоо эрүүл мэндийн даатгалаар хийгддэг. Хөдөө орон нутагт эрүүл мэндийн тогтолцоо, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг сайжруулахаар ажиллаж байна. Ингэснээр иргэдээ эрүүл мэндийн үзлэг оношлогоонд үнэ төлбөргүй хамруулах ажил илүү урагшлана гэж харж байгаа. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж байгаа эмнэлэг, онцгой, цагдаагийн байгууллагын албан хаагчдад вакцины гурав дахь тунг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 13 мянган хүнд хийгээд байна. Хүүхдийн өвчлөл нийт халдвар авсан хүмүүсийн 25-30 хувийг эзэлж байгаа. 12-17 насны хүүхдийн өвчлөл буурсан. Энэ нь вакцинжуулалттай холбоотой. Харин нийт хүүхдийн өвлчлөд 5-12 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 40 хувийг эзэлж байна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.