Улаанбаатар oC

Б.Жавхлан: НӨАТ тэглэнэ гэсэн асуудал байхгүй

Б.Жавхлан: НӨАТ тэглэнэ гэсэн асуудал байхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дөрвөн үндэсний хороо байгуулжээ. Тодруулбал,

-Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо

-Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо

-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо

Хэвлэлийн хуралд Сангийн сайд Б.Жавхлан оролцож өнөөдөр Сангийн яамнаас Засгийн газарт танилцуулсан асуудлуудын талаар мэдээлэл өглөө. 

Сангийн сайд Б.Жавхлан: Сангийн яамнаас өнөөдөр хэд хэдэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан. Мөн үндэсний хороодыг өнөөдөр байгуулсан. Сангийн сайдын хувьд хоёр үндэсний хорооны дэд даргаар ажиллахаар болсон. Цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Энэ үндэсний хорооны гол зорилго нь ковидын үеийн эдийн засаг томоохон зорилтуудыг давж байна. Засгийн газраас олон арга хэмжээ авч хэрэгжүүлснээр олон нааштай үр дүн гарч байна. Цаашдаа ковид нэг өдөр дуусч, дэлхий нийтээрээ ялна гэдэгт итгэл төгс байгаа. Тиймээс ковидын дараах эдийн засгийн нааштай тэлэлтүүд дээр манай эдийн засаг бэлэн байх ёстой. Тиймээс бид урьдчилж хууль эрх зүй болон төрийн захиргааны өөрчлөлтийг хийх ёстой. Тухайлбал, хууль эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай байна. Бүх нийтээрээ хамтарч хууль гаргана.

Сангийн яамнаас өнөөдөр Төрийн банк болон Хөгжлийн банкны хөгжлийн концепц чиг үүргийн нэмэлт байдлаар эрчимжүүлэх танилцуулга хийсэн. Тухайлбал, Төрийн банк өнөөдрийг хүртэл иргэдэд үйлчлэх банкны цогц үйлчилгээг явуулж ирсэн. Үүнийг цаашид улам тодорхой болгож нийгмийн дундаж орлоготой иргэдэд үйлчилдэг, бага орлоготой иргэдийг бойжуулж, шаардлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлдэг болно. Ингэснээр Төрийн банк нийгмийн тодорхой хэсэгт үйлчилдэг, энэ хэсэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.

Хөгжлийн банк тусгай бие даасан хуультай. Өнөөдрийг хүртэл Хөгжлийн банк төслийн санхүүжилт хийж байсан. Цаашдаа Хөгжлийн банкийг экспорт, импортын чиг баримжаатай хөгжүүлэх өөрчлөлтийг дүрмийн хүрээнд хийсэн.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Цалин тэтгэвэр нэмэх үү?

-Цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг ярихад эрт байна. Яг өнөөдрийн байдлаар 2022 оны төсвөө боож эхэлж байна. Хуулийн хугацаандаа буюу аравдугаар сарын 1 гэхэд ирэх оны  төсвийн төслийг УИХ-д өргөн барина. Тэр үед илүү тодорхой болно.

-НӨАТ-ыг тэглэнэ гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-НӨАТ тэглэнэ гэсэн асуудал байхгүй. НӨАТ тусгай хуулиар зохицуулагддаг. Засгийн газар УИХ-д ийм хуулийн төсөл оруулах ямар ч төлөвлөгөөг байхгүй. 186 улсаас 185 нь ийм татвартай байдаг. Манай улс харин ч бага татвар авдаг. НӨАТ-ын буцаан олголт өгдөг улс дэлхийд байхгүй. Харин сугалаа явуулдаг л цөөхөн улс бий. Энэ манай улсад маш их хэрэгтэй татвар. Цаашдаа сонгодог утгаараа үргэлжилнэ. Сангийн яам, Засгийн газар НӨАТ-ын системээ сонгодог утгаар нь хадгална гэсэн байр суурьтай байгаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.