Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д ажлын айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д ажлын айлчлал хийнэ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловыг энэ оны наймдугаар сарын 12-ны өдөр ЭСЯ-ны зусланд хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д ажлын айлчлал хийнэ

Энэхүү уулзалтын хүрээнд талууд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажлын явц, ЭСЯ-ны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болон ОХУ-д суралцдаг Монгол оюутнуудыг 9 сараас танхимын сургалтад хамруулах боломжийг хангах зэрэг хоёр орны харилцааны өргөн хүрээний цаг үеийн асуудлаар санал солилцсон талаар ГХЯ-наас мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.