С.Чинзориг: Дээд шүүхийн танхимд нөхөн томилох хэдэн шүүгчийн асуудал байгаа вэ?

С.Чинзориг: Дээд шүүхийн танхимд нөхөн томилох хэдэн шүүгчийн асуудал байгаа вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдөр /2020-08-27/-ийн хуралдаанаар хэлэлцэж буй Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж төсөл санаачлагчдаас тодорхой асуултуудад хариулт авлаа. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө нь өргөн бариад тэр ч бүү хэл хэлэлцэх эсэхийг нь шийдсэн гэж би ойлгож байгаа. Энэ нөхцөлд энэ хуулийн төслөө иж бүрнээр нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, шударга ёсыг тогтоох иргэдийн итгэлийг сэргээх чиглэлд анхаарч явуулах хэрэгтэй. Түүнээс гадна Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа тухай яригдаж буй энэ тохиолдолд ор нь гарсан шүүгчдийн асуудлыг шийдэж Дээд шүүхийн танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулахад анхаарах хэрэгтэй байна. Мөн шүүгчдийг танхим хооронд сэлгүүлэн ажиллуулах гэхээсээ эрүүгийн, иргэний, захиргааны гээд мэргэшсэн байдлаар нь ажиллуулах боломжийг хангахгүй бол болохгүй гэсэн болгоомжлол байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.