Улаанбаатар oC
"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг-д МУГТ Төмөр-Очирын Тулга хагас шигшээд Ираны Сина Халилитэй хүч сориж 5:1 харьцаагаар оноогоор илүүрхэн ялав.
Улмаар аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Абиманютэй хүч сорихоор боллоо.
Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ, эзэн орны бөх Абдумалик Карачовтой хүч сорив.
Манай тамирчин өрсөлдөгч бөхөө 4:1 оноогоор ялж, Азийн аваргын финалд нэвтхэн шалгараад байна.
Тэрбээр өнөөдөр Ираны Милад Вализадетэй 57 кг-ын жингийн аваргын төлөө барилдана.