Улаанбаатар oC

Шатахуун сумлахын өмнө онгоцыг гэмтээсэн тул Аэро Монголиагийн нислэг олон цагаар саатжээ

Шатахуун сумлахын өмнө онгоцыг гэмтээсэн тул Аэро Монголиагийн нислэг олон цагаар саатжээ
Аэромонголиа ХХК нь Жуулчин тээвэрлэгч байгууллагуудын хүсэлтийн дагуу 2021 оны 7-дугаар сарын 19-ний өдөр “Улаанбаатар-Анталья” чиглэлд захиалгат нислэг үйлдсэн бөгөөд уг нислэгийг  гүйцэтгэх зорилгоор хуваарьт цагийн дагуу ОХУ-ын Челебянск нисэх буудалд газардсан болно.
 
Гэрээт газрын үйлчилгээний газар нь шатахуун сумлахын өмнө буруутай үйл ажиллагаа гаргаж манай агаарын хөлөгт гэмтэл учруулаад байна.
 
Энэхүү агаарын хөлөгт учирсан гэмтлийг олон улсын түвшинд яаралтай шинжилгээ хийгдэх хугацаа нь 3-5 өдөр зарцуулагдах тул бид яаралтай арга хэмжээг авч өөрсдийн 131 зорчигчийг Челебянск нисэх буудалын ойролцоох зочид буудалд байрлуулсан болно.
 
Мөн 2021 оны 7-дугаар сарын 20-ний өдөр МИАТ хувьцаат компанийн чартер нислэгийг манай ОХУ-ын Челебянск хотод саатсан зорчигчдийг цааш Антальяа руу тээвэрлэхээр 15:00 цагт Хөшигийн хөндий дөхь “Чингис хаан” ОУНБ-аас хөөрөхөөр төлөвлөөд байна.
 
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй ташаа мэдээлэл нь бидний зүгээс өгсөн албан ёсны мэдээлэл биш бөгөөд бидний зүгээс зорчигч үйлчлүүлэгчдээ хохироолгүйгээр хурдан арга хэмжээ авч асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдал хэдий бидний үйл ажиллагаанаас шалтгаалаагүй ч зорчигч та бүхнээс хүлцэл өчиж байна.
 
Манай авиа компанийн зүгээс цагийн зөрүү, хөл хорио гэх хүндрэлүүд үүсэж байгаа хэдий ч нислэг үйлдвэрлэлийн зөвшөөрөл, зорчигчдын аяллыг хэвийн үргэлжлүүлэхээр ИНЕГ, ЭСЯ-тай холбогдох дүрэм журмын дагуу хамтран ажиллаж байна.
 
 АЭРОМОНГОЛИА  ХХК

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.