Хүчирхийллийн хэрэгт шалгагдаж байсан иргэн амиа хорложээ

Хүчирхийллийн хэрэгт шалгагдаж байсан иргэн амиа хорложээ

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэн боомилж нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус аймагт оршин суух иргэн О нь өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон байна.

Урьдчилсан байдлаар, уг иргэн нь өөрийн дагавар охиныг бэлгийн хүчирхийлэлд өртүүлж, жирэмсэн болгосон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд энэ хугацаанд амиа хорлосон болох нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдлийг үл тэвчих, ийм төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар нэн даруй холбогдох байгууллагад мэдээлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ