Ч.Номин: Одоогоор наадмын контентуудад хэдий хэмжээний зардал гарсан нь тодорхойгүй байна

Ч.Номин: Одоогоор наадмын контентуудад хэдий хэмжээний зардал гарсан нь тодорхойгүй байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тус хуралдаанаар коронавирусийн тархалтын эрчим нэмэгдсэнтэй холбогдуулан цахим наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Үндэсний их баяр наадмыг хойшлуулсантай холбоотой бүх орон нутагт тэмдэглэх баяр наадмыг нэг жилээр хойшлуулав. Баяр наадмыг хойшлуулсантай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
 
Баяр наадмыг нэг жилээр хойшлуулсан ч наадмаар үргэлжлүүлэн 9 хоног амрах Засгийн газрын шийдвэр хэвээрээ байна.
 
-Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд одоогоор хэдий хэмжээний зардал гараад байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Соёлын сайд Ч.Номин хариулав.
 
Тэрбээр, Баяр наадмын үйл ажиллагааны зардлуудыг НЗДТГ-т шилжүүлсэн байдаг тул бүх зардлууд хотын захиргаанаас зарцуулагдаж байгаа. Одоогоор наадмын контентуудад хэдий хэмжээний зардал гарсан нь тодорхойгүй байна. Наадмын контентийг хийсэн хэмжээнд цэгцлээд олон нийтэд хүргэх болно гэлээ.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.