Орон нутгийн сонгуулийн үнэмлэх хэвлэхэд 43 сая төгрөг зарцуулна

Орон нутгийн сонгуулийн үнэмлэх хэвлэхэд 43 сая төгрөг зарцуулна

Сум дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болох бөгөөд санал хураалтыг автоматжуулсан системээр тоолно. Иймд бэлтгэл ажилд шаардлагатай 13,9 тэрбум төгрөгийг УИХ-ын өчигдрийн хуралдаанаар батлав.
 

Үүнд:

Нэр дэвшигчийн үнэмлэх, сонгуулийн үед ажиллах шадар туслагч, ухуулагч, ажиглагч нарын үнэмлэх хэвлэхэд 43 сая төгрөг
Саналын хуудас хэвлүүлэхэд 3,3 тэрбум төгрөг
Маягт хэвлэх хүргүүлэх зардал 7,7 сая төгрөг
Тамга тэмдэг лац, саналын хуудас битүүмжлэн хадгалах уут бэлтгэх зардал 72 сая төгрөг
Автомат машиныг засварлах, зөөвөрлөх, татан авахад 2,1 тэрбум төгрөг
Санал хураалтын дүнгийн мэдээ дамжуулахад 241 сая төгрөг
Санал авах байр тохижуулах зардал 440 сая төгрөг
Сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбоотой зардал 444 сая төгрөг
Сургалтын зардал 462 сая төгрөг
Сурталчилгааны зардал 366 сая төгрөг
Нэр дэвшигчдийн зардлыг хянахад найман сая төгрөг
Сонгуулиар ажиллаж нийт баг хамт олны хоолны зардал 4,2 тэрбум төгрөг
Сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал 1,7 тэрбум төгрөг
Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал 110 сая төгрөг тус тус зарцуулах юм байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.