АН-ын дарга С.Эрдэнэ БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

АН-ын дарга С.Эрдэнэ БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Цоггэрэл, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Э.Одбаяр, Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, сургалт хөгжлийн газрын дарга Б.Баттулга, МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нар байлцлаа.

Уулзалтаар Монгол, БНАСАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа болон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд өрнүүлж буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцов. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөлөгчид энэ оны есдүгээр сард БНАСАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан тус улсад ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Ардчилсан намын дарга С.Эрдэнийг хүлээн авч уулзаж байв.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.