МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дуусчээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дуусчээ

Юутай ч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууссан байна. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах бололтой. У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллах 15 сайдын нэр тодорхой болсон байна. Гэвч бүлэг дээр зарим нэг сайдад нэр дэвшигчийг буцаах магадлалтай байна. Хэл ам ихтэй, намын нэр хүндийг унгаж байгаа зарим хүнийг сайд болгохгүй гэж үзсэн байна. Өнөөдөр сайд нарын нэрийг өргөн баривал байнгын хороод хуралдана. Харин чуулганы хуралдаанаар маргааш орох нь тодорхой. Телевизээр сонгогчдод бараагаа харуулах гэсэн нөхдүүд асуулт асууж, санал хэлмэр аядаж, тойрогтоо хайртайгаа зарлана биз ээ. Ингээд сунжирсаар байтал шөнө дөл бүр шөнийн 2-3 хүргэх нигууртай. Тэгэхээр Чуулганы хуралдааныг хаалттай хэлэлцэх хэрэгтэй гэж зарим гишүүд  санал гаргадаг нь зөв юм.

Шинэ Засгийн газрын:

  • Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
  • Шадар сайдад Ө.Энхтүвшин
  • Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  • Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
  • Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг
  • Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
  • Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
  • Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан нэр дэвших нь тодорхой болжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.