Х.Баттулга нэгээр гарч, М.Энхболд удааллаа

Х.Баттулга нэгээр гарч, М.Энхболд удааллаа

СЕХ-нд иргэдийн санал хураалтыг нэгтгэж, тоолж дууслаа. 1984 хэсгийн хорооноос ирсэн мэдээллээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478 санал авч ялалт байгууллаа. Тэрбээр нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Багануур, Чингэлтэй дүүрэг болон Баянхонгор аймагт ялалт байгуулсан юм.

Түүний араас санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд орлоо. Тэрбээр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатартай эн тэнцүү өрсөлдөж, 1700 гаруй илүү санал авснаар хоёрдугаарт жагслаа. Түүний хувьд Багахангай дүүрэг, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймагт ялалт байгуулав.

Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гурваар гарсан юм. Тэрбээр нийслэлийн Налайх дүүрэг болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймагт ялалт байгууллаа.

Нэр дэвшигч Х.Баттулга илт давуу ялалт байгуулсан ч нийт сонгогчдын 50 хувьд хүрээгүй учраас дахин санал хураалт явуулах юм. Одоогийн байдлаар дахин санал хураалтыг энэ сарын 7-нд явуулж магадгүй гэсэн урьдчилсан мэдээлэл байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.