Ж.Мөнхбат: Хөдөөгийн багийн мэдээллүүд хараахан ирж амжаагүй байгаа юм байна

Ж.Мөнхбат: Хөдөөгийн багийн мэдээллүүд хараахан ирж амжаагүй байгаа юм байна

МАН, МАХН-ын удирдлагууд дөнгөж сая СЕХ-ны удирдлагуудтай уулзалт хийжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр орон даяар нийтдээ 1984 хэсгийн хороо ажилласнаас одоогийн байдлаар 74-ынх нь мэдээлэл ирээгүй байгаа юм. Үүнээс шалтгаалаад сонгуулийн дүн мэдээ хараахан эцэслээгүй байгаа.

Тэгвэл яагаад хэсгийн хороодоос мэдээлэл ирээгүй байгааг хоёр намын удирдлага СЕХ-ноос тодруулсан байна.  Уулзалтын дараа МАН-аас мэдэгдэл хийж,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Улс төрийн намын төлөөлөл хүсэлт гаргасны дагуу СЕХ-ны удирдлагуудтай уулзлаа. 100 гаруй хэсгийн хорооны дүн ирээгүй байсан. Энэ хэдийд ирэх, ямар шалтгаанаар ирээгүй талаарх тодруулгыг авч, СЕХ  бидэнд тайлбар өглөө. 

Ямар хороодын мэдээлэл ирээгүй талаарх жагсаалтыг сая гаргаж өгсөн. Бидэнд энэ жагсаалтыг гаргаж өгөх үед 74 хэсгийн хороодын мэдээлэл ирээгүй байсан. Сумын гэхээсээ илүүтэй хөдөөгийн зэлүүд багийн мэдээллүүд хараахан ирж амжаагүй байгаа юм байна. Одоогийн мэдээллийг харахад, 50+1 хувьд хүрэхгүй, хоёр дахь шатны сонгууль явах нь тодорхой байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.