"Чингис хаан" онгоцны буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглолоо

Улаанбаатар хотод Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт зохион байгуулагдах үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2016 оны долдугаар сарын 13-ны өдрийн 01:00 цагаас долдугаар сарын 16-ны өдрийн 23:30 цагхүртэл “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу нэвтрэх автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийгдэж байгаа тул олон улсын нислэгийн зорчигчдыг угтан авах, үдэн гаргах үйл ажиллагаа Буянт-Ухаа Спорт цогцолборт зохион байгуулагдана.

Тус цогцолбор дээр Олон улсын нислэгээр явах зорчигч, ачаа тээшинд аюулгүй байдлын үзлэг хийж “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу тусгай автобусаар хүргэх ба олон улсын нислэгээр ирж буй зорчигчдыг “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас тусгай автобусаар Буянт-Ухаа спорт цогцолборт хүргэнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.