Улаанбаатар 7oC

Э.Бат-Үүл: Төрийн эрхийг хууль бусаар худалдаж авахад оролцсон төрийн албан хаагчидтай тэмцэнэ

Э.Бат-Үүл: Төрийн эрхийг хууль бусаар худалдаж авахад оролцсон төрийн албан хаагчидтай тэмцэнэ

АН-ын сонгуулийн штабаас сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Мэдээллийг АН-ын гишүүн Э.Бат-Үүл  өгөв. Тэрбээр “Хан-Уул дүүргийн Шувуун фабрик, Өлзийт хорооллын сонгуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сонгуулийн хуулийг зөрчиж,  хууль бүс үйлдэл гаргасан мэдээлэл цөөнгүй сонсогдлоо. Маш их  гомдол саналууд ирж байна. Ер нь санал хураалтад хар зах ажиллаж байна. Хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Үндсэн хуулийг хамгаалах тангарагтай төрийн албан хаагчид үүнийг зогсоох талаар арга хэмжээ авах ёстой.

Гэтэл зарим төрийн албан хаагчид хууль бус үйдэлд холбогдсон тухай мэдээлэл ирсэн. Тэдэнд анхааруулахад энэ бол Эрүүгийн хуулийг зөрчсөн маш хүнд гэмт хэрэг. Энэ бүгд холбогдох эзэнтэйгээ бүртгэгдэж байгаа. Төрийн албан хаагчид өөрсдийгөө хариуцлагад унагахгүйг хичээх хэрэгтэй. Сонгуулийг хууль зөрчиж явуулдаг, Засгийн эрхийг хууль зөрчиж авдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Шударга сонгуультай болохын төлөө ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудыг фронт болон тэмцэхийн уриалж байна.

Хэрвээ Үндсэн хуулийг зөрчсөн сонгууль явагдвал тэмцэх болно. Үүнийг би хариуцлагатайгаар хэлнэ. Гомдол, санал хуулийн дагуу шалгагдана. Тиймээс төрийн албан хаагчдлад дахин анхааруулъя. Төрийн эрхийг худалдах гэсэн хууль бус үйл ажиллагаанд оролцов. Хариуцлага нь  маш хатуу шүү. Фронт болон нэгдэн дэмжихийг уриалж байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.