Н.Номтойбаяр: 2018 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ

Н.Номтойбаяр: 2018 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд " Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл өгч байна.  2016 онд эдийн засгийн хямралтай, маш хүнд Засгийн газрыг хүлээн авсан. Ерөнхий сайд Засгийг удирдаж эхэлснээр сайн үр дүнгүүд гарч эхэлсэн билээ.

Өнгөрсөн Даваа гарагийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хороо хуралдсан. Хуралдааны үндсэн дээр 2018 оны нэгдүгээр сар гэхэд тэтгэврийг нэмэх шийдвэр гаргалаа. Тэтгэврийг нэмэхдээ бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг өндөр хувиар нэмэх, өндөр тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг бага хувиар нэмэх зарчмыг баримтлах болно. Мөн цалин нэмэх асуудал чухлаар тавигдаж байгаа. 2013 оноос хойш цалин нэмэгдээгүй, цалин тэтгэврийн худалдан авах чадамж үнэхээр бага байгаа. Хүн амын орлогын 86 хувийг бүрдүүлж байгаа тэтгэвэр тэтгэмж, цалинг нэмж эдийн засагт ногоон гэрэл асахын хэрээр төсвийн алдагдлаа нөхөх, тооцоолсноор тэтгэврийг ямартай ч нэмэх шийдвэр гаргаж байна.

Хэд орчим төгрөгийг тэтгэвэр нэмэхэд тавих вэ гэдэг асуудал  чухал. Урьдчилсан байдлаар дунджаар 150 орчим тэрбум тэтгэврийг дээр хэлсэн зарчмаар нэмэгдүүлэх болно. Өнөөдрийн байдлаар 186.100 төрийн албан хаагч бий. Харин Монгол Улсын хүн ам 3.1 сая байна. Тиймээс бид цалин нэмнэ гэхээс илүүтэйгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын Үндэсний хорооны төлөвлөгөөт ажлын хүрээнд 3.1 сая иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэхэд хэчнээн төрийн албан хаагч байх ёстой юм бэ гэдэг тооцоо судалгааг гаргана. Өнгөрсөн 27 жилийн турш энэ тооцоо алдагдсан” гэв. Уг шийдвэрийн дагуу 2018 оны нэгдүгээр сараас тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх бол 2019 нэгдүгээр сараас цалинг нэмэхээр болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.