Улаанбаатар oC

“Байгаа оносон салаавч”

“Байгаа оносон салаавч”

Ийм тайлбартай бичлэг өнөөдөр сошиал ертөнцөд тархав. Тодруулбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга гэх том албан тушаалыг намаасаа авсан Ц.Ням-Осор хэвлэлд ярилцлага өгөөд зогсч байхад гудамжны хог түүдэг нэгэн иргэн салаавч үзүүлж, “ард түмний амьдрал хэцүү байна мэдэв үү” хэмээн дайрч буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.

Энэхүү үйл явдал өчигдөр Төв талбайд болсон төрийн өмчийн компаниудын нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр болжээ. Ц.Ням-Осор "Төрийн албаныхны цалингаас 3.2 тэрбум төгрөг хэмнээд байна" хэмээн ярьж байх үед "Түй, ард түмний амьдрал хэцүү байна. Ядарч байна мэдэв үү" гэж хэлээд яриаг нь тасалсан аж. Улмаар Ц.Ням-Осор дарга яриагаа таслаад зугтаж одсон байна. Төрийн өмчийн мэдэлд 87 компани байдаг тоон мэдээлэл бий.

Эндээс 30 гаруй нь алдагдалтай ажиллаж хувьчлахаас өөр аргагүйд хүрсэн гэдгээ Төрийн өмчийн хорооноос мэдэгдсэн. Улмаар алдагдал нь 10 их наяд төгрөгт хүрч байсныг бууруулах талаар ажиллаж нэг их наядаар бууруулж чадсан хэмээн өчигдөр ярьсан юм. Монгол Улсын төсвөөс хэд дахин их хөрөнгийг эзэмшдэг төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа гэдэг ч ард түмний нэр барьж улстөрчдийн халаасыг дүүргэдэг нь худлаа биш. Шахааны бизнес хийхэд хамгийн таатай компани бол төрийн өмчийн мэдэлд буюу компани, аж ахуйн нэгжүүд. 87 компанийн нийт 30 тэрбумын хөрөнгийг эзэмшээд суучихсан атлаа төр алдагдалтай ажиллаж байна хэмээн шоуддаг нь нэгэнт ил болчихсон асуудал.

Юутай ч нэг компанийн эрх ашгийн төлөө үйлчилж, Лексус машин бэлгэнд авч байсан Ц.Ням-Осор даргад ард түмний төлөөлөл “салаавч” өгсөн нь сошиал сүлжээнийхэнд тун таалагдсан бололтой шүү. Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрдөг энэ эрхэм төрийн өмчийг хамгаалж, ард түмний эсрэг үйлдэл хийдэг гэдгээ “Эрдэнэт” үйлдвэрийн даргаас авсан Лексус-570 машины авлигаар харуулсан учраас иргэний эсэргүүцлийг буруу гэж зэмлэх хүн гарсангүй. Ард түмэндээ хэрхэн үнэлэгдэж буйгаа эрхэм дарга мэдэрсэн биз ээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.