Ерөнхий сайдын айлчлал БНХАУ-ын Бээжин хотоос эхэллээ

Ерөнхий сайдын айлчлал БНХАУ-ын Бээжин хотоос эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж байгаа “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.

Ерөнхий сайд өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхан, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээ хийж харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм. Түүнчлэн манай улсад хөрөнгө оруулагч хятадын зарим томоохон аж ахуйн нэгж, “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор ирсэн зарим орны төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд түвшний чуулга уулзалтад оролцож “Түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь”, “Хөгжлийн төлөө дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдвээр үг хэлэх юм.

“Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад дэлхийн 28 орны төр, засгийн тэргүүн, НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын удирдлага оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.