МАН-аас нэр дэвшигч М.Энхболд СЕХ-нд бүртгүүллээ

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд СЕХ-нд бүртгүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн бичиг баримтаа хүлээлгэн өгнө.

Тэгвэл өнөөдөр 09.50 цагт МАН-аас нэр дэвшигч М.Энхболд СЕХ-нд бүртгүүлж, бичиг баримтаа хүлээлгэн өглөө.

Тэрбээр энэ үеэр "Төрт ёс Монгол төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс МАН-аас нэр дэвшсэн миний бие өөрийн биеэр хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг хуулийн дагуу бүрдүүлж Сонгуулийн Ерөнхий Хороонд өглөө.

МАН ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр тогтож ирсэн олон арван жилийн уламжлалтай улс төрийн хүчин юм. Тимйээс ч өнөөдөр нэр дэвшигчийн баримт бичгээ бүрдүүлж, хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Б.Даш-Ёндон дарга, УИХ-ын туршлагатай парламентч Д.Лүндээжанцан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, мөн манай намын дэргэдэх төрийн бус байгууллагын удирдлага Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн, намын аппаратын хамт олны хамтаар СЕХ-нд хүрэлцэн ирсэн.

Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн, бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна" гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.