АН-ын их хурал эхэллээ

АН-ын их хурал эхэллээ

АН-ын наймдугаар их хурал “Корпорэйт” зочид буудалд  эхэллээ. Хуралд 1073 саналын эрхтэй төлөөлөгч нар цугласан бөгөөд  тэд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигчээ батламжлах юм.  

Наймдугаар их хурлыг нээж, АН-ын дарга С. Эрдэнэ үг хэлсэн. Үүний дараа АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон 389 хүнийг танилцуулж байна. Мөн наймдугаар Их хурлаар хэлэлцэх асуудлыг баталсан намаас гаргасан тогтоолыг танилцууллаа.

Тус намын дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг авахын тулд Л.Болд, Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Жаргалсайхан нарын зургаан хүн өрсөлдсөн. Харин намын дотоод сонгуульд Х.Баттулга онооны илүүтэйгээр сонгогдоод байгаа юм. Тиймээс наймдугаар Их хуралд оролцогчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлах юм.

Гэхдээ нэр дэвшигч Х.Баттулга наймдугаар Их хурлын гишүүдээс 50+1 хувийн санал авч чадахгүй бол Р.Амаржаргалын асуудал яригдаж болох талтай гэдгийг зарим эх сурвалж онцолж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.