МАХН Бага чуулганаар нэр дэвшигчээ тодруулна

МАХН Бага чуулганаар нэр дэвшигчээ тодруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хүнээ өрсөлдүүлэх үү, эсвэл хоёр том улс төрийн хүчнийг дэмжиж орох уу гэдгээ шийдэхээр МАХН-ынхан өнөөдөр Бага чуулганаа зарласан.

Тэгвэл  МАХН-ын Гүйцэтгэх товчоо МАХН-ын байранд хуралдаж байна. Тус нам Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаар өнөөдөр 10.00 цагт Бага чуулганаа зарласан билэ.

Гүйцэтгэх товчооны хуралдаанаар Бага чуулган руу оруулах асуудлыг хэлэлцэж буй аж. Уг хурал дуусангуут Бага чуулганыг эхлүүлнэ. Гишүүд нь Бага чуулгандаа оролцохоор намынхаа төв байранд цуглаж эхэлжээ.МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө өрсөлдөнө хэмээн зарласан ч түүний ялтай тооцох хугацаа дуусаагүй гэсэн хариуг хууль шүүхийн байгууллагаас өгч, нэр дэвших эрхгүй болсон.

Тэгвэл энэ намаас хэн нэр дэвших нь тун сонин байгаа. Юутай ч нам дотор зургаан хүн саналаа илэрхийлсэн аж. Тухайлбал, Ерөнхийлөгч Н.Багабандийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Эрдэнэчулуун, ХҮН-ын даргаар ажиллаж байсан С.Ганбаатар, хуульч С.Нарангэрэл, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдорж нарын хүмүүс яригдаж байгаа аж. Эдгээр нэр дэвшигчдээс МАХН Бага чуулганаараа хаалттай хэлэлцэж нэг хүнийг тодруулах нь ээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.