Д.Эрдэнэбат: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг хойшлуулж өгнө үү

Д.Эрдэнэбат: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг хойшлуулж өгнө үү

УИХ-ын чуулганы хуралдаан 10.20 цагийн үед 59.2 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эргэж харах, нягтлах учиртай хэд хэдэн заалтууд байгаа учраас хэлэлцэх асуудлыг хойшлуулах боломжтой эсэхийг тодруулав.

Харин Хуульзүйн сайд С.Бямбацогт “Энэ хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжих учиртай. Цаг хугацаа тун давчуу байгааг Д.Эрдэнэбат гишүүн мэдэж байгаа биз. Тиймээс хойшлуулах боломжгүй, хэлэлцээд явмаар байна” хэмээсэн юм.

Харин гишүүн Д.Эрдэнэбат “Хугацааны тухайд ойлгож байгаа. Процессийн хуулийг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх учраас ойлгож байна. Гэхдээ 2, 3 асуудлыг онцгой анхаарах ёстой. Ажлын хэсэг дээр сууж ярилцаад оруулах боломжтой эсэхийг ярихыг хүсч байна” гэсэн санал гаргаж, улмаар хэлэлцүүлгийн шатанд эргэж харах зүйл заалт байвал яриад явсан нь дээр хэмээн УИХ-ын дарга тайлбар өгсөн юм.

Хуралдааны хоёрдугаар хэлэлцэх асуудал нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний энэ оны хоёрдугаар сарын 17-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төсөл байсан юм. Энэ хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн бөгөөд өчигдөр байнгын хороо хуралдах үед хоёр хуулийн төслийг нэгтгээд явах нь зөв гэж үзсэн юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.