• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын гишүүдээс Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгуудын хариуг хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.10.14)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэболд нараас Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгуудын хариуг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан даргалан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын тавьсан багш, эмч нарын цалин хөлс, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд тодорхой эх үүсвэр тавих талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай асуудлыг хэлэлцэх тухай саналд Өргөдлийн болон Төсвийн байнгын хороод ирэх долоо хоногт хамтран хэлэлцэх тул мэргэжлийн байнгын хорооны шийдвэртэй уялдуулан авч үзэх нь зүйтэй гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321 дүгээр тогтоолын хүрээнд орон нутгийн их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байсныг 2024 оны 102 дугаар тогтоолоор “амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн байх” гэсэн халамжийн шалгууртай болгосон нь Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүд, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зорилго, зарчим, зохицуулалттай зөрчилдөж байна гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа үзжээ. Иймд тэрбээр Боловсролын сайдад хандан асуулга тавьж, суралцагчийн хөнгөлөлт эдлэх боломжийг өрхийн орлогын шалгуураар хязгаарлан ялгаварлал, тэгш бус байдал үүсгэсэн, боловсролын хүртээмжийг алдагдуулсан, хөдөө, орон нутгийн их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар, элсэлтийг бууруулж, төвлөрлийг сааруулах бус хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжсэн, бодлогын залгамж холбоог алдагдуулсан шийдвэр болсон гэх үндэслэлээр уг зөрчлийг арилгаж байгаа эсэх, мөн 2022-2024 онд орон нутгийн дээд боловсролын байгууллагад суралцсан суралцагчдад олгосон хөнгөлөлт, хамрагдсан оюутны тоо, 2025 оноос хөнгөлөлтөд хамруулаагүй суралцагчдын судалгаа, түүнд төлөвлөгдсөн санхүүжилтийг юунд зарцуулсан талаар асуулгадаа дурджээ.

Дээр дурдсан 2024 оны 102 дугаар тогтоолыг Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор хүчингүй болгож, “Дээд боловсролын cургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх жyрам”-ыг шинээр баталсныг Боловсролын сайд П.Наранбаяр асуулгын хариундаа дурдаж, тус журамд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит cургaлтын байгууллагын суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх aсуудлыг тусгасныг мэдээлэв. Түүнчлэн “Дээд бoловсpoлын тухай” xуyлийн 4.1.7-д “Сургалтын төлбөрийн хөнгөлөлт гэж дээд боловcролын cургалтын байгууллагын сyралцaгчийн сурлагын амжилт, төлбөрийн чадамжийг тооцож төлбөрөөс тодорхой хувиар чөлөөлөхийг” хэлнэ гэж тодорхойлсон талаар танилцуулав.

Орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2022-2024 онд нийт 11.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд үүнд нийт 7346 оюутан хамрагджээ. 102 дугаар тогтоолын дагуу 2024 онд 1853 суралцагчид 362 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон байна. Журам хэрэгжиж эхэлснээс хойш энэхүү хөнгөлөлтөд тусгайлан төсөв батлагдаж байгаагүй бөгөөд Боловсролын зээлийн сангийн хэмнэгдсэн зардлаас санхүүжүүлж байжээ. Харин 2025 онд дээрх хөнгөлөлтийг санхүүжүүлэхэд зориулан 5.0 тэрбум орчим төгрөгийн төсөв батлагджээ.

Боловсролын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун шинэчлэгдэн батлагдсан журамд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад тулгарч буй асуудлуудыг хэрхэн тусгасан тухай, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн зээлээр гадаад, дотоодод суралцагчид гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаа, биелүүлээгүй бол ямар хариуцлага тооцож буй талаар асууж хариулт авсан юм. Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэн БЗС-д хүсэлт ирүүлсний дөрөв нь тэнцэж, хөнгөлөлт эдэлсэн талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулж, шалгуур, шаардлага хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хяналтын тоо, хязгаарлалт тогтоохгүйгээр хөнгөлөлт олгож байгаа болон алагчлан ялгаварласан зүйл байхгүй гэдгийг хэлсэн юм. Мөн тэрбээр БҮС-гийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулсан болон олон мянган зээлдэгч нарт мэдээлэл хүргэх ажлыг явуулж буй тухай танилцуулаад, дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцагчдын эргэн төлөлт 97.0 хувьтай байгаа гэсэн юм. Жилд 250 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаагийн 33 тэрбумыг өмнө олгосон тэтгэлгийг эргэн төлөлтөөр олгох даалгавартайгаа сайд танилцуулж, энэ сарын байдлаар 10 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байгааг мэдээлэв. БЗС-гийн зээлдэгч сургуулиа төгсөж ирээд орон нутагт гурван жил, нийслэлд таван жил ажиллах журамтайг Боловсролын яамны мэргэжилтэн Д.Ганцэцэг танилцуулж, гэрээгээ зөрчсөн тохиолдолд авсан нийт санхүүжилтийг буцаан төлүүлэх ажиллагаа явуулдаг гэсэн тайлбар өгөв.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политекникийн коллежид суралцагчид хөнгөлөлт, тэтгэлгээс орхигдоод байгааг онцолж, хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан хүртээмжтэй олгох, мөн багшийн нэг хүүхдийг эрэлттэй мэргэжлээр үнэ төлбөргүй суралцуулах хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилж, Боловсролын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах БЗС-гийн шинэчилсэн журмын хэрэгжилт, санхүүжилтийн хэдэн хувь нь гадаадад суралцагчдад, хэдэн хувь нь дотоодын их, дээд сургуульд суралцагчдад ногдож буйг болон эргэн төлөлтийн төлөвлөгөө, түүний биелэлт, мөн багшаар суралцагчдын төлбөрийн хөнгөлөлтийн талаар асууж, хариулт авав. Энэ оны наймдугаар сарын байдлаар БЗС-д 13,3 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байгаагийн 2.5 тэрбум нь дотоодын хөнгөлөлттэй зээлээс, 8.4 тэрбум нь оюутны хөгжлийн дотоод зээлээс, 2.6 тэрбум нь гадаадад суралцагчдад олгосон зээлээс тус тус оржээ. Гадаадын болон дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгож буй БЗС-гийн санхүүжилтийн харьцаа 70/30 байгааг сайд танилцуулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд БЗС-гийн зээлийг нэг гэр бүлийн хүмүүс, ах дүү, хамаатан саднаараа авчихсан байгаа нь шууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласантай хамааралтай гэдгийг онцолж, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсээс тухайн санхүүжилт олгож байх үеийн ханшаар тооцож төлбөр нэхэмжлэх, гэрээний үүргээ биелүүлсэн байсан ч зээлийг урт хугацаанд заавал буцааж төлүүлдэг байх зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм. 2025 онд шинэчилсэн дээд боловсролын санхүүжилтийн журмаар зээлийн эргэн төлөх хугацааг 10 жил байсныг 20 жил болгож уртасгасныг Боловсролын сайд мэдээлж, нэг гэр бүлийн нэгээс олон хүүхэд зээл авч болохгүй гэсэн зарчим хэрэгжүүлбэл хүний эрхийн зөрчил үүснэ гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос анхааруулсан тухай дурдсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Засгийн газрын 2021 оны 321 дүгээр тогтоол бол Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд орон нутагт ялангуяа инженерийн боловсролыг дэмжих, цаашдаа олон мега төслүүд хэрэгжүүлэхэд боловсон хүчний бодлогыг хангах зорилгоор гаргасан, орон нутагт технологийн гурван сургууль байгуулах тухай шийдвэр гэдгийг тайлбарлаад, тогтоолын хоёрдугаар заалтаар орон нутгийн төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосныг онцлов. Энэ тогтоолыг 2021-2023 онд хэрэгжүүлээд, 2024 оноос БЗС-гийн эурамтай хольж хутгасан нь төрийн бодлогын уялдаа холбоогүй, залгамж чанаргүйгээс болсон зүйл гэдгийг тэрбээр дурдаж, Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор хүчингүй болгосоон дээрх шийдвэрийг сэргээх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ шаардлагын үүднээс өөрийнх нь тавьсан асуулгад Боловсролын сайд П.Наранбаяраас өгсөн хариултыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх горимын санал гаргаж, санал хураалгасан боловч түүний саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос мөн Боловсролын сайдад хандан тавьсан Боловсролтой монгол хүний баталгааг хангах талаарх асуулгын хариуг хэлэлцсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан боловсрол эзэмших талаарх иргэдийн эрх хэрхэн хангагдаж байгаа болон боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах, хөтөлбөрийг шинэчлэхийн тулд эрх зүйн ямар өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа, эрдэм боловсролтой монгол хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төсөв, санхүүгийн ямар бодлого, зарчим баримталж буй, мөн багш нарын цалин, урамшуулал, ажиллах нөхцөлийг сайжруулах хүрээнд ямар арга хэмжээ төлөвлөж буйг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд асууж, асуулга тавьсан байна.

Боловсролын сайд П.Наранбаяр төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллага, тэдгээрт суралцагчдын тухай тоон мэдээллүүд, өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежийн нэг суралцагчид олгох хувьсах зардал, түүнийг тооцох аргачлал, итгэлцүүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн суралцагчдын хувьсах зардлыг тооцох итгэлцүүрийг байршил болон төлбөрийн хэмжээнээс хамаарах байдлаар баталсныг танилцуулсан юм. Төлбөргүй болон 1.0 сая хүртэл төгрөгийн төлбөртэй бол 1.0-ээр, 1.0-5.0 сая хүртэл төгрөгийн төлбөртэй бол 0,6-гаар, 5.0-10.0 сая төгрөг хүртэл төлбөртэй бол 0.5-аар, 10.0 саяас дээш төгрөгийн төлбөртэй бол 0 буюу хувьсах зардал олгохгүй гэсэн итгэлцүүрийг хэрэглэж байгаа аж. Мөн холбогдох журамд ялгаатай хэрэгцээтэй суралцагчийг тэгш хамран сургахтай холбоотой шалгуурыг баталж, үүнийг болон үр дүнгийн үнэлгээг үндэслэн гүйцэтгэлийн үр дүнг санхүүжүүлэх хувь хэмжээний төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 189 сургуулиас 166 сургуульд хувьсах зардал олгосон байна. Мөн Засгийн газрын 2024 оны 53 дугаар тогтоолын дагуу нэг суралцагчид ногдох хувьсах зардлын бүрэлдэхүүнд хүүхэд хамгааллын зардлыг багтаан олгож байгааг сайд мэдээлэлдээ дурдав.

Асуулгын хариутай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа, Ж.Галбадрах, С.Эрдэнэболд нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, эдгээрийг хангахад зориулагдаж байгаа зардал, санхүүжилт, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулахад гарч буй хүний эрхийн зөрчлийг арилгах, багш нарын цалин урамшууллыг нэмэх, ипотекийн зээлд хүртээмжтэй хамруулж, тогтвор суурьшлийг хангах, энэ талаар Засгийн газрын холбогдогдох сайд нар ойлголтоо нэгтгэж ажиллах, цалинг ямар шатлалаар, ямар хугацаанд нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж асуусан юм. Мөн англи хэлний багшийн хүрэлцээ, сурагчдын тэгш боломжийг хангах, багш нарын тав, гурван жилийн тэтгэмжийг хуулийн дагуу олгох, гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг өгөх, тэтгэвэрт гарсан 117 багшийн 36 сарын тэтгэмжийг олгох зэрэг тодорхой асуудлуудаар хариулт авч, бүх нийтийн боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгох тухай, мөн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын задаргаа, бүтцийн тухай хөндөн ярьсан юм.

Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын ирэх жилийн төсвийн төсөлд тус салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, 1.4 их наяд төгрөг болгохоор тусгасныг дурдаж, багш нарын үндсэн цалингийн хэмжээг 25 хувиар өсгөн, 1850 мянган төгрөг болгож, улмаар 2026 онд 2.5 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Хамгийн гол нь эх орноо нэгдүгээрт тавьдаг, ээж, ааваа энэрэн хайрладаг, гэр бүл, үндэсний уламжлалаа хүндэтгэдэг, бусдад элбэрэлтэй, аз жаргалыг ойлгодог монгол хүмүүсийг бий болгохын төлөө сургалтын хөтөлбөрийг чиглүүлж байгаагаа өгүүлж, үүнийг Улсын Их Хурлын гишүүд дэмжиж, хамтран ажиллахыг хүссэн юм.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд боловсролын асуудлаар улс төржиж болохгүйг тэмдэглээд, тойргийнхоо хүүхдүүдэд хоёр жил дараалан захидал бичихэд эхний жилд хүүхэд хамгаалал, сургуулийн орчны аюулгүй байдлын асуудлыг чухалчилсан хариу ирүүлж байсан бол дараагийн удаад багшийнхаа цалин, хөлсийг нэмүүлэх асуудлыг нэгдүгээрт тавьсан байсныг танилцуулсан юм. Багш нарын 60 хувь нь зургаан жилийн хугацаанд ажлаа өөрчилж байгааг, мөн хэмжээний багш нар 1.0 сая төгрөгөөс доош цалин авч байгааг, сургалтын чанар хот, хөдөөгийн сургуулиудын хооронд 2-8 дахин ялгаатай болсныг тэрбээр дурдаж, Монгол Улсын хөгжил дэвшлийн гол дархлаа бол боловсрол гэдгийг чухалчлан сануулсан юм. Талбай дээр хүйтэн цементэн хавтан дээр картонон цаас дэвсээд сууж байгаа багш нарын 70-80 хувь нь эмэгтэйчүүд гэдгийг тэрбээр анхааруулж, багш нарын цалин хөлсийг нэмэх боломж санхүүгийн чадамж Монгол Улсад бүрэн байгааг олон нийт нэгэнт ойлгосон гэдгийг хэлсэн юм. Гагцхүү төсвийн үр ашигтай, эрэмбэ дараатай, тооцоолол судалгаатай бодлого, төлөвлөлт, сайн менежментийг та биднээс нэхэж, янз бүрийн хулгайд авталгүй, боловсрол, эрүүл мэндийн салбартаа зарцуулж чадах ухаалаг төрийн бодлогыг шаардаж байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
“Хиймэл оюун ухаан ба ёс...
Монгол Улсын Ерөнхийлөгч...

УИХ-ын гишүүдээс Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгуудын хариуг хэлэлцэв

Kuzmo 2025-10-14

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо   #Боловсрол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

16 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

16 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

17 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

17 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах