• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН-д бүтэн итгэлээ, одоо бүрэн хөгжүүлэхийг нь харцгаая

Орон нутгийн сонгууль энэ сарын 19-нд боллоо. Сум, дүүргийн төлөөлөгчдийг сонгох сонгууль. Ухаандаа ард түмэн бидэнтэй хамгийн ойр ажиллах анхны шатны нэгжийг сонгох сонгууль юм. Хорооны Засаг даргаас авахуулаад дүүрэг, сумын удирдлагууд энэ сонгуулийн дараа тодорч, ажлаа эхлэх учиртай. Хэдийгээр түүхэнд байгаагүй муу ирцтэй сонгууль болж, нийслэлд цөөнгүй хэсэгт дахин санал хураалт явагдаж байгааг эс тооцвол МАН ялалт байгуулчихлаа. Монгол Улсын 360 гаруй сумын 200 гаруйд нь МАН ялсан гэсэн урьдчилсан мэдээ гарсан. Нийслэлийн есөн дүүргийн дийлэнхэд нь ч МАН ялалт байгууллаа. Энэ сонгуулийн өмнө МАН-ын гол баримталсан суртал ухуулга нь “Манай намд бүтэн итгэчих. Тэгвэл бид Монгол Улсыг бүрэн хөгжүүлж, та нарыгаа сайн сайхан амьдруулна” гэх өнцөг байсан.

Тэгвэл Монголын ард түмэн МАН-д бүтэн итгэл хүлээлгэлээ. Одоо ирэх дөрвөн жилд бүрэн хөгжүүлж чадах эсэхийг нь харах л үлдэж байна. Ер нь хаана хаанаа МАН-ыг сонгож, ирэх дөрвөн жилд зүтгүүлэх нь зөв байсан. Тэртэй тэргүй УИХ, нийслэл, 21 аймагт МАН үнэмлэхүй ялалт байгуулсан.

Завханыг эс тооцвол. Сая болсон орон нутгийн сонгуулиар Сүхбаатар аймагт АН нэг хүнээр давж гарч, олонхи болох шиг боллоо. Бусдаар бол МАН илт давуу ялчихаад байгаа. Ийм үед сум, дүүрэгт АН ялаад ч яах юм билээ. Яах вэ, нэг талаараа хяналт тавих боломж бий. АН ч сонгуулийн өмнө ийм утгатай сурталчилгаа хийсэн. Гэхдээ нөгөө талаас нь аваад үзвэл дөрвөн жилийн дараа улс орны байдал дээрдээгүй, эдийн засаг хөл дээрээ босохгүй, одоогийн бахь байдаг хэвээрээ л байвал МАН барьцана биз дээ.

“Бид дээрээ ажил хийх гэж, өчнөөн зөв бодлого гаргаж, зүтгэж ажилласан. Харамсалтай нь АН доод шатандаа бүх бодлогыг үгүйсгэж, ажил балласан” гээд яриад сууж байх магадлалтай юм. Тийм болохоор МАН-ыг аль ч шатанд нь сонгох нь зөв зүйтэй алхам байлаа. Дөрвөн жилийн дараа байдал хэвээрээ байвал тэдэнд чихэх хүн ч байхгүй. Эртнээс малтах нүх ч үлдээгүй.

Сөрөг хүчин гэж УИХ, нийслэл дээр алга. Тэд дураараа ямар ч бодлого гаргаад, хууль санаачлаад, боловсруулаад, олон хүний хүчээр түрээд батлаад, хэрэгжүүлээд явчихна. Одоо МАН-д ямар ч саад алга. Гагцхүү улс орныхоо төлөө өчүүхэн ч болов сэтгэл гарган зүтгэх л үлдээд байна. Тэдний ганц барих бодлого нь гуравхан сая хүнтэй, өчүүхэн жижиг эдийн засагтай, асар их баялагтай энэ улсыг хөл дээр нь босгож, цаашид жаахан шуурганд ганхаад байхааргүй болгох л байна.

Түүнээс биш амлалтаа биелүүлнэ, мөрийн хөтөлбөртөө тусгасан бүгдийг хэрэгжүүлнэ гээд, төсвөө улам тэлж, эдийн засгаа алах юм бол тэгээд л өнгөрөө. Одоо л “идэж уух”, авлига авах, оффшор данс руугаа Монголын мөнгийг зөөж, үрэн таран хийхийн хүслээ бага ч болов дараад, сэтгэл гарган зүтгэх л хэрэгтэй байна. Өнөөдрийг хүртэл тэд нам, эвсэл, фракци, нутаг ус, компани гээд бүхий л ашиг сонирхлоороо талцаж, энэ улсын хөрөнгө мөнгийг “салтаа” хавьдаа нуулаа. Хэдэн үеэрээ барж идэхээргүй хөрөнгөтэй боллоо, энэ улстөрчид. Одоо эрх биш нэг ханаж, цадаа байлгүй дээ.

Нэг хүн 5, 6 байртай, хэдэн арван машинтай, компанитай байна. Гадаадад хэдэн саяар тоологдох ам.долларын хадгаламжтай, үнэт зүйл нь гэхэд тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа. Тэгээд одоо улсаа бодох цаг болсон юм биш үү. Ард түмэн тэгж ч итгэж МАН-д итгэл хүлээлгэлээ. Гагцхүү энэ намын улсаа бүтэн хөгжүүлэхийг хүлээхээс. Гэхдээ зөв хөгжүүлэх хэрэгтэй байна. Төрийн залгамж чанарыг хадгалах хэрэгтэй.

Өмнөх удирдлагуудаас хэрэгтэй, зөвийг нь үлдээмээр байгаа юм. Мөн олоод, өөрсдөө хумслаад үлдсэн хэдэн төгрөгөө дэмий халамж байдлаар тараамааргүй байна. Монгол Улсад төрсөн энэ гурван сая хүнд сайхан амьдрах заяа байх ёстой биз дээ. Хэрвээ МАН-ынхан минь, бүтэн итгэж байхад бүрэн хөгжүүлж чадахгүй бол дараагийн сонгуулиар нусаа хацартаа наана шүү. Сая орон нутгийн сонгуулиар яав.

УИХ-ын сонгуульд ялалт байгуулаад, албан тушаалын Засгийн газар байгуулснаасаа хойш МАН-ынхан юу хийв. Бараг л юм хийж чадсангүй. Тиймдээ ч ард түмний итгэл алдарч эхэлж байна. Энэ нь 360 гаруй сумын 10 гаруйд нь АН ялалт байгуулснаас харагдана. Өмнө нь хэзээ ийм олон суманд АН ялалт байгуулж байсан билээ. Өнгөрсөн 2012 оны сонгуулийг эс тооцвол.

Өдийг хүртэл МАН л бүх сум, дүүрэг, ер нь хаа сайгүй л төр барьж байсан. Тэгвэл одоо ард түмэн хэн юм хийж чадсан, улс орныг хөгжүүлсэнд нь саналаа өгдөг болж. Хэдхэн төгрөгт хууртагддаг цаг өнгөрч байсан. Өдөр ирэх тусам иргэд мэдээллийг хурдан шуурхай авч, түүнийгээ өөрсдөө боловсруулж, зөв бурууг нь ялгаж, салгадаг болчихлоо. Засгийн газар 100 хоногт юу хийв. Өмнөхтэй харьцуулахад ямар байв. Зөв алхам хийв үү, буруу байв уу гэдгийг ухаж ойлгодог болсон. Одоо сонгуулийн өмнө жаахан мөнгө өгөөд бүхнийг болгочихдог цаг өнгөрсөн байна.

АН “сайн хувьцаа” гээд мөнгө тараасан, тэглээ гээд яав. Амжилтад хүрсэнгүй. МАН хүүхдийн мөнгийг гацааж байгаад сая сонгуулийн өмнө гурван сараар нь өглөө. Тэгээд яав, иргэд өөрсдийнхөөрөө л сонгож байна. Дээрээс нь залуучуудын итгэл алдарч, дургүй нь хүрч, Монголоос дүрвэх дээрээ тулж байна шүү дээ. Тийм болохоор одоо энэ улсыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Өрнөөс өрний хооронд амьдардаг айл шиг байгаад дургүй нь хүоч байна, залуусын. Тийм болохоор бүрэн хөгжүүлнэ гэсэн амандаа хүрээрэй гэж хичээгүйлэн захиж байна, МАН-ынхан минь.

Нэг хэсэг нь гадаадад хэдэн саяар нь ам.доллар аваачиж хадгалдаг, нөгөө хэсэг нь хоногийн хоолондоо санаа зовдог улс байсаар байх юм уу. Яах вэ, та нар мөнгөө хаанаа аваачиж хадгалж, түүнийгээ мартаж, санана уу, хамаа алга. Хамгийн гол нь ард түмэн чинь хоногийн хоолондоо санаа зовдог биш, авсан цалингаараа сайхан амьдарчихдаг л болчихвол боллоо. Үүний төлөө л иргэд бүтэн итгээд байгаа юм шүү. Хэрвээ чадахгүй бол дараагийн сонгуулиар “нусаа хацартаа наагаад”, цөм ялагдаад, гудамжинд гарч лааз өшиглөхдөө бэлтгэнэ биз.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Ярилцлага
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
“Ливерпүүл”, “Манчестер...
Галт тэрэг тоглоом биш...

МАН-д бүтэн итгэлээ, одоо бүрэн хөгжүүлэхийг нь харцгаая

Пунцагболд 2016-10-24

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

2 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2 цагийн өмнө өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

2 цагийн өмнө өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 цагийн өмнө өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

3 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

3 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

18 цагийн өмнө өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

20 цагийн өмнө өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

1 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

1 өдрийн өмнө өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

"Умард руу" роман нээлтээ хийлээ

1 өдрийн өмнө өмнө

"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Хятадын уран бичлэг

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

"Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын соёлын өдрүүд

1 өдрийн өмнө өмнө

Хятадын кино өдрүүд "Панда ажиллагаа"-гаар эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-19 өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2026-09-21 өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-18 өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-19 өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-18 өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

2026-09-21 өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

2026-09-21 өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-19 өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-21 өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах