• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголчуудаа "шулсан" монгол буюу хагас саяын зардалтай 10-км зам

Нар шингэж нийтээрээ амарч байх ахуйд Монголын баруун урд хил дээр амьдрал  өрнөж эхэлдэг. Ийн шөнө дөлөөр бэлтгэлээ базааж байршлаа эзэлсэн суудлын тэрэгнүүд үүр хаяарахтай зэрэгцээд “уралдаан”-ы замдаа гарна. Ийм л эсрэг тэсрэг ажил амьдралын хэмнэл хийгээд мөнхийн өрсөлдөөн Замын-Үүд боомтод жилийн 365 хоног үргэлжилдэг аж. Зорчигчийн “нүд”-ээр хөндлөнгөөс харвал байнгын тэмцэл, сорилт дунд хэдэн мянган хүн хоёр улсын хилийн хооронд хөлхөж буй. Бараг хоёр, гурван сумын хүн амын дайтай тэнцэхүйц арваад мянган хүний амьдрал Хятад, Монгол хоёр улсын хилийн зурвас хооронд жинхэнэ “буцалж” байна.

ХИЛИЙН 10 КМ ЗУРВАСТ ХАГАС САЯЫГ ТӨЛЖ “ШУЛУУЛДАГ” МОНГОЛЧУУД  

Хил хамгаалах байгууллагын мэдээллээр арваннэгдүгээр сарын 11-12-ны
хооронд хилээр 8000 гаруй иргэн нэвтэрчээ.
Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад хоёр мянгаар илүү байгаа аж.

Нийслэлээс 650 гаруй км замыг хугас өдөр илүү туулсан хүмүүс ихэнхдээ Замын-Үүд боомтод ургах нарыг угтдаг. Бага үдээс өмнө амжаад хилээр нэвтрэхээр төлөвлөж очсон хүмүүс тэнд буудалд, танил тал, хамаатан садангийндаа хоноглоно. Цаана нь цөөнгүй хэсэг нь машиндаа нүдний хор гаргаад үүр цүүрээр “хөдөлдөг” юм байна. Гэхдээ хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн оочер дараалал урд орой нь эхэлдэг. Цагаан гэгээ тасарч хүн амьтны хөл татрахтай зэрэгцээд хилийн ойролцоох зам дагуу тэндхийн жолооч нарын хэлдгээр “Гурвын хаалт” дээр урт цуваа үүсгэж тэндээ “байр”-аа хадгалж хоноод үүр хаяарах төдийд эхний эгнээний арваад машин хэдийнээ зорчигчдоо аваад хил нэвтрэхэд бэлэн болсон байх. Хилийн цэргийн албан хаагч цуваа цэгцлэх сиймхийгээр оочер дарааллаа булаацалдаж өмнө хойноо орохоор жолоо мушгих нь яг л бартаат замын уралдааныг санагдуулна. Тэнд зорчигдын аюулгүй байдал, тав тух хэцүүхэн.

Хил нээгдэж эхний машинууд хөдлөх үед үлдсэн 30-40 тэрэг хооронд иргэд нааш цааш баахан гүйлдэнэ. Хэдэн төгрөгийн зардлаар хил “давуулах” талаар асуух боловч барагтай бол тоймтой, тогтсон үнэ ханш хэлэхгүй. Яг л дуудлага худалдаагаар үнэ хаялцуулж байгаа мэт өмнөх машины жолооч ямар үнэ хэлэх бол, хэн нь гарч ирээд зардлаа өсгөх бол хэмээн харзнаж илүү их хүн цуглаж өрсөлдөхийг хүлээх нь гачлантай. Мөн жолооч нар “we chat” буюу дотоод холбоогоороо зардлаа хэд болгож өсгөх талаар сэмхэн хуйвалдах нь нарийн ажсан хүнд андашгүй. Ингэж өглөөний жаварт бээрч ядан машин хооронд хүн хүн царайчлан цаг гаруй гүйлдсэний эцэст нэг нь 300 юань гэсэн үнэ хэллээ. Ачаа бараагаа чирж, урт цуваан дунд баахан эргэлдэж бухимдаж ядарсан иргэд тэр зүгт хошуурцгаан нэгнийхээ урдуур дайрч, барьцалдаж авахаас наахнуур хэрүүл шуугиан болов. Энэ дүр төрхийг жолооч нар бах нь ханасан байртай харж зогсонгоо дахиад ямар "мэх"-ээр зардлаа нэмэх талаар өөр хоорондоо шивнэлдэх аж. Тэгэж байтал нэг нь өмнүүрээ машин оруулж “ёндоо”-ны  мөнгөөр наймаалцах нь ганц минутын ч болов өмнө хилээр нэвтэрч ажлаа амжуулахаар илүү мөнгө төлөн тухгүй, хөлдүү машинд чичирч суугаа иргэдийн аргыг барна. Тэглээ гээд яаж ч чадах билээ. “Олон” юм яриад хөөгдөж буувал ард нь оочерлосон хүмүүс хэдэн зуугаараа хүлээж байна шүү дээ. Иймэрхүү бизнесийн зарчмаар яах ийхийн зуургүй 20 гаруй машин дүүрч, хажуугаар нь хэдэн арван том оврын автобус үйлчлээд ч эрэлт тасарсангүй. Сүүлдээ унаа хүрэлцэхээ больж замын зардал 350 юань буюу 200 мянган төгрөг болжээ. Энэ дүр зураг бол өнгөрсөн амралтын өдрүүдэд урд хилийн наана, бүр тодруулбал өглөөний 06:00-07:00 цагийн хоорондох тэрүүхэн хугацаанд өрнөж буй монголчуудын үнэн төрх билээ.

Харин хилийн цаана үүнээс илүү өрөвдөлтэй дүр зураг өрнөнө. Нэг талд дөнгөж Эрээнд бууж буй монголчууд буудлын өрөөнд дугаарлаж бүртгэлийн ажилтнуудын ая талыг засах бол зөрөөд ачаа тээшээ дааж ядсан иргэд унаа унаш олдохгүй хэдэн цаг буудлын үүдэнд, гудамжинд зогсох нь олонтаа тааралдана. Гадаа тийм ч таатай биш. Цаг агаар Монголтой ижил хэмийг зааж байв. Хамаг мөнгөөрөө бараа “дарсан” учраас арай хямд зардлаар буцах санаатай өнөөх л хэдэн монгол жолооч нарынхаа дунд гүйлдэнэ. “Хүний нутагт нутаг нэгтнээ” гэсэн үг цухуйлгаж царайчилж нэг үзэх. Гэсэн ч буцах тасалбар 300 юаниас буусангүй. Үүн дээр ачааны үнэ нэмэгдээж 350-400 юань болж байх жишээтэй. Яарсан сандарсан, оройны галт тэргэнд тасалбар захиалсан хүмүүс хувиараа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн “ам”-нд багтахаас аргагүйд хүрэв. Нэмж мөнгө төлөх юм бол Монголын хил дээр ачаа буулгахгүйгээр шууд машинтай нэвтрүүлэх сонголт ч байна.

Ийн Хятад, Монголын хилийн зурвасаар гарах 10 хүрэхгүй км зайд ирж, очихдоо нэг хүн л зөвхөн замын зардалд 600 юань, дээр нь ачааны үнэ нэмэгдээд 450-500 мянган төгрөг төлж байна. Уг нь баяр ёслол, сурагчдын амралт таараагүй үед хоёр талдаа 100 юаниар хүн тээвэрлэдэг унаанууд хилээр зорчигчдын тоо хэд дахин нэмэгдэхтэй зэрэгцээд үнэ ханш 3-4 дахин өсөөд байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, энгийн өдрүүдэд 80-90 мянган төгрөгөөр ирж очдог байсан бол эрэлт нэмэгдэх хэрээр жолоочид ашгаа нэмэх ухаан сийлж, сурагчдын амралтаар өвлийн хувцасаа базаах сезоноор ийнхүү хагас сая хүртэл хөөсөрчээ. Түүнчлэн таксичид зах зээлийн ханш нь 477.20-той байгаа юанийг 500.00 болгон нэмэгдүүлэн бодно гэдгээ зардлаа тушаах үед хэлэх аж.

Хувиараа тээвэр хийж байгаа хүмүүсийн аманд багтаж хэд дахин нугарсан өндөр зардал төлөхөөс аргагүйд хүрсэн иргэд “шал дэмий ирлээ” гэж бухимдаж шанална. Зарим нь танихгүй ч хамаагүй нийлж нэгдээд буудлын өрөөгөө сунгаж 1-2 хоногийн дараа буцах том оврын автобусанд арай хямдаар буюу 50-70 юаниар суухаар үлдэж байлаа. Мөнгөө хэмнэхийн тулд хоёр ортой буудлын өрөөнд долуулаа орохоор болоод үлдэх нэгэнтэй ч таарахад “Эрээнд барааны үнэ хямд байна. Харин монголчууд нь монгол хүнээ “шулж” байна. Үнэхээр хэлэх үг алга" хэмээн толгой сэгсэрч хоцров.

“200 КМ-Т 14800 ТӨГРӨГ ТӨЛДӨГ БОЛ 10 КМ-Т 450 МЯНГЫГ ТӨЛЛӨӨ”

Хил нэвтрэхээр хүлээх зуур Хэнтий аймгаас Улаанбаатар, Сайншанд, Эрээн маршрутаар хэд дамжиж ирсэн Х.Буянзаяатай яриа дэлгэхэд “Би хүүхдүүдийнхээ өвлийн хувцсыг авахаар амралтын хоёр өдрөөрөө ирсэн. Гэтэл авчирсан мөнгөнийхөө тал хувийг зардалдаа өгөөд таарлаа. Би сумаасаа аймаг хүртэл 200 км зайд 14800 төгрөг төлдөг. Гэтэл 10 км ч хүрэхгүй зайд 400 гаруй мянган төгрөг төллөө. Замын-Үүдээс Улаанбаатар явахад дахиад 100 гаруй мянган төгрөгөөр суудлын тэргэнд суугаад цаашаа хот хоорондын тээврээр аймаг, сум руугаа явна. Үндсэндээ сая гаруй төгрөгийг замын зардалдаа өглөө. Ачааны мөнгө нэмэгдэнэ гэхээр нь Эрээнд таньдаг хүндээ ачаагаа үлдээлээ. Ирдэггүй байж” гэж халаглах. Энэ мэтээр замын зардлаас болж бухимдсан, тээврийн хэрэгслийн жолооч нарыг “хүн чанаргүй”, хүний нутагт иргэдээ “шулж” байна гэж хүмүүс шүүмжилж байв. Тиймээс яагаад зардлаа ингэж 3-4 дахин өсгөж байгаа талаар ДГО 21.... дугаартай машины жолоочтой уулзаж ярилцахад “Энэ амралтын өдрүүдэд хилээр нэвтэрч байгаа иргэдийн тоо бараг хоёр дахин их байна. Бидэнд ингэж “цөм” хийх боломж байнга олдохгүй. Шинэ жил, цагаан сар, наадмын өмнө, намар хичээл эхлэх үеэр л арай ахиу ашиг олох боломж гардаг. Суух эсэх нь хүмүүсийн л сонголт шүү дээ. Заавал суу гэж хүчлээгүй” гэж хариуллаа.

Хил хамгаалах байгууллагын мэдээллээр арваннэгдүгээр сарын 11-12-ны хооронд хилээр 8000 гаруй иргэн нэвтэрчээ. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад хоёр мянгаар илүү байгаа аж. Тиймээс эрэлт ихсэхтэй зэрэгцээд жолооч нар үнээ нэмдэг гэдгийг тус боомт дээр ажиллаж буй албаны хүн хэлж байв. Хилийн хооронд нэг хүн л 2-3 машин явуулдаг. Нэг машиндаа 10 гаруй хүн суулгахад хоёр сая гаруй төгрөг болно. Өдөрт багадаа 1-2 удаа ирж, очиход  арваад сая төгрөг олдог танил бий гэж сонирхуулав.

Улаанбаатараас Замын-Үүд, Замын-Үүдээс Эрээн хүрэх хоёр чиглэл бүхий зорчигч тээврийн автобус өдөрт арав хүрэхгүй удаа явна. Харин хоёр улсын хилээр нэвтрэх бүртгэлтэй 280 хувийн тэрэг байгаагаас одоогоор 60 гаруй нь үйлчилгээнд явж байгаа аж.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •E-Sport
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
Ногоон автобусаа үйлчилгээнд...
Ураны “тохироо” нь Дубайн...

Монголчуудаа "шулсан" монгол буюу хагас саяын зардалтай 10-км зам

УЯНГА 2023-11-17
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Монголчуудаа

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

16 цагийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

16 цагийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

16 цагийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

16 цагийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

17 цагийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

17 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

1 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

1 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

1 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах