З.Энхболд: Хууль бус үйлдэл маш олон байгаа учраас чуулган хуралдах боломжгүй

З.Энхболд: Хууль бус үйлдэл маш олон байгаа учраас чуулган хуралдах боломжгүй

Ардчилсан Намын удирдлагууд болох УИХ-ын дарга З.Энхболд болон нэр бүхий гишүүд Төрийн ордонд УИХ-ын даргын өрөөний үүдэнд мэдэгдэл хийлээ. Тэд УИХ-ын сонгуулийн дүнг зарим дүүрэг, хэсгийн хороодод хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас маргааш чуулган хуралдуулах нь хууль бус гэж үзэж байгаа аж.

Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Маргааш анхдугаар чуулган зарлагдсан байгаа. УИХ-ын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг зарлахдаа УИХ-д суудал авсан нам эвслүүдтэй зөвшилцөх ёстой. Гэхдээ энэ зөвшилцөл хийгдээгүй байгаа. Тиймээс Ерөнхийлөгчид маргааш чуулган хийх зохимжгүй байна. Дөрвөн төрлийн зөрчил гарсан учраас хойшлуулах хүсэлт тавьсан.

Мөн Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Мөн долоо хоногийн өмнө бид хуулийн байгууллагад Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон МАН-ын дарга М.Энхболд нарын 60 тэрбумын наймаа ярьж буй бичлэгийг шалгуулахаар өгсөн ч шалгасангүй. Мөн хар машины тоо, саналын хуудаснаас зөрсөн зөрчил гарлаа. Нэрсийн хавтгайгаас сонгогч саналын хуудсаа авахдаа гарын үсгээ зурдаг. Гэтэл шалгалт явуулж үзэхэд 234 санал өгсөн сонгогч алга байна” хэмээсэн юм. Санал өгөөгүй 234 сонгогчийн тоо  орсон байна. Тиймээс энэ мэт зөрчлийг шалгуулахгүйгээр чуулган хийхийг хориглоно гэв. Тун удахгүй УИХ-ын даргын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.