Анхдугаар чуулганы тов гарчээ

Анхдугаар чуулганы тов гарчээ
УИХ, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн сарын 29-ний өдөр болсон. Улмаар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65, АН ес, МАХН нэг, бие даагчдаас дуучин С.Жавхлан ганцаараа нэг суудал авсан юм.  
 
СЕХ-оос ээлжит сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд өчигдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгож, түүний дараа МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сонгуулийн дүнг албан ёсоор айлтгасан байдаг.
 
Тэгвэл Монгол  Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн дөрөв, УИХ-ын тухай хуулийн 14.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч 85 дугаар зарлиг гаргаж,  УИХ-ын долоо дахь сонгуулийн Анхдугаар чуулганыг энэ сарын 5-ны өдрийн 11:00 цагт товложээ. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.