МАН-ын дарга М.Энхболд ялалтаа зарлалаа

МАН-ын дарга М.Энхболд ялалтаа зарлалаа

СЕХ-ноос дөнгөж сая хэвлэлийн хурал хийж, сонгуулийн цаг үеийн мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл үүний дараа МАН-ын дарга М.Энхболд ялалтаа зарлалаа. Тэрбээр “Яг одоогийн байдлаар бидэнд ирсэн мэдээллээр УИХ-д Монгол Ардын намаас нэр дэвшсэн 63 нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулсан байна. Аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Завхан аймгаас бусад 20 аймаг болон нийслэл хотод МАН-ын нэр дэвшигчид олонх болжээ.

Энэ сонгуульд өндөр ирцтэй оролцсон нийт ард түмэндээ МАН-ын нэр дэвшигчдийг дэмжсэн намын гишүүд идэвхтэн, бидний мөрийн хөтөлбөрийг дэмжиж саналаа өгсөн нийт ард түмэндээ МАН-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Монголын ард түмэн МАН-д өндөр итгэл хүлээлгэлээ. Энэ их итгэл найдварын ард асар өндөр хариуцлага байгаа гэдгийг ойлгож байна. Хариуцлагыг дааж, та бүхнийхээ итгэлийн бүрэн дүүрэн хариулж чадна гэдгээ энэ индэр дээрээс бүрэн дүүрэн илэрхийлж байна. Бид улс орныхоо эдийн засгийн байдал, нийгмийн өнөөгийн байдал, Монгол Улсын нэр хүндийг засч залруулахын төлөө ажиллах болно” гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.