Орон даяар сонгуулийн санал хураалт дууслаа

Орон даяар сонгуулийн санал хураалт дууслаа
УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар 22:00 цагт хаалаа. Сонгуулийн тухай хуульд зааснаар 22:00 цагаас хойш иргэдийн саналыг хүлээж авахгүй юм. Энэ удаагийн сонгуульд иргэд идэвхтэй оролцсон гэдгийг нийслэлийн сонгуулийн хорооноос онцоллоо. Тэр дундаа 18-30 насы залуус саналаа идэвхтэй өгчээ. Сонгуулийн талаарх нэгдсэн  мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос 23:00 цагт хүргэнэ.
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ