Д.Оюунхорол нэр дэвшигчийн нэр хүндэд АН-ын генсек халдсан гэв

Д.Оюунхорол нэр дэвшигчийн нэр хүндэд АН-ын генсек халдсан гэв

Хууль шүүхийн байгууллагаар буруутай гэдгийг нь тогтоогоогүй байхад УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэр төрд халдсан мэдэгдлийг МАН, АН-ын сонгуулийн штабаас гаргасаар буй.

Тодруулбал, өнөөдөр өглөө АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр МАН-ын нэр бүхий нэр дэвшигчдийн талаар хууль зөрчиж мөнгө тараасан, хууль зөрчсөн нь баттай болсон учраас нэрийг нь татаж байна гэсэн мэдэгдэл хийсэн юм. Увс аймагт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар болон Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Д.Оюунхорол нарын талаар баталгаагүй мэдээлэл цацсаныхаа төлөө АН-ын генсек буруудаж буй бололтой.

Тодруулбал, Ч.Хүрэлбаатар нэр дэвшигч нэр хүндэд нь халдлаа хэмээн Л.Эрхэмбаярыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн бол Д.Оюунхорол нэр дэвшигч мөн түүнийг цагдаад өгчээ. Д.Оюунхорол нэр дэвшигч сонгуулийн хуулийн ямар нэг зүйл заалтыг зөрчсөн гэх мэдээлэл одоо болтол албан ёсны мэдээллээр баталгаажаагүй бөгөөд СЕХ-ноос МАН-ын Сонгуулийн штабад ирүүлсэн албан бичигтээ Д.Оюунхорол нэр дэвшигчийн нэрийг эгүүлэн татах тухай ямар нэг шийдвэр гаргаагүй гэдгийг мэдэгдсэн юм. Тиймээс АН-ын генсек хоёр ч хүний нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд дуудагдах бололтой.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ