Хан-Уулд архи, мөнгө тарааж байна гэв

Хан-Уулд архи, мөнгө тарааж байна гэв

Улс төрийн намууд ээлж  дараалан хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл хийж байна. Тодруулбал, МАН-ынхан дөнгөж сая хэвлэлийн хурал зарлаж, АН-ын хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл хийсэн бол МАХН-ын зүгээс мөн хэвлэлийн хурал хийж хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга, Багануур дүүргийн МАХН-ын дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт МАН-ынхан бөглөсөн саналын хуудас тарааж байгаад баригдсан зөрчил илэрсэн тухай мэдээлэл тус намд иржээ.

Үүнээс гадна Эрдэнэт хотод АН-аас нэр дэвшч буй Д.Одхүү, Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Х.Золжаргал, МАН-ын нэр дэвшигч Д.Атармаа нарын аль нэг нь биднийг дэмжээрэй хэмээн 20 мянган төгрөг тарааж байна гэсэн мэдээллийг МАХН-ын Сонгуулийн штаб хүлээж авч, эдгээр нэр дэвшигчдийн хэн нь болохыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгчээ.

Мөн МАХН-аас НИТХ-д нэр дэвшигч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 200 гаруй суудлын тэрэг гудамжийг бүсэлчихсэн байна. Тэд иргэдээс нэг биллийг нь 20 мянган төгрөгөөр худалдаж авч, мөн архи тарааж байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага хянаж шалгаж буруутай этгээдийг олох ёстой. Зарим цагдаа нар намын эрх баригчдад үйлчилж байна гэсэн мэдээлэл өглөө. Тус намын удирдлагуудын зүгээс сонгуульдаа идэвхтэй оролцож, булхай луйврыг соргогоор мэдээлэхийг уриаллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.