Нийслэлийн нийт сонгогчдын 18.2 хувь нь саналаа өгчээ

Нийслэлийн нийт сонгогчдын 18.2 хувь нь саналаа өгчээ

Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирц, явцын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 нам, хоёр эвслээс нэр дэвшигч 282, дөрвөн бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байгаа юм.

Нийслэлийн есөн дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийт санал авах байруудын дотор болон гадна санал хураалтын үйл ажиллагааг хянах камеруудыг байрлуулсан бөгөөд нийт санал авах байрны 30 хувьд нь цахилгааны эх үүсвэрээр хангажээ.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлснээр “Өчигдөр орой орсон хүчтэй борооны улмаас Багануур дүүрэгт нэг санал авах байр усанд автсанаас санал авах байрыг ойролцоох байранд шилжүүлсэн. Одоо санал авах ажил хэвийн явж байна. 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 09:00 – 20:00 цагийн хооронд нийт 4691 иргэнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа авахаас 4412  сонгогчийн саналыг авсан байна. Өнөө өглөө 07:00 цагаас сонгуулийн санал хураалт эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 397 санал авах байр бэлтгэл ажлаа бүрэн хангаж одоогийн байдлаар санал хураалт хэвийн, ямар нэгэн ноцтой зөрчилгүй явагдаж байна. Нийслэлд сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт 903420 сонгогч байгаагаас  13:00 цагийн байдлаар  164 449  сонгогч буюу нийт сонгогчдын 18.20 хувь нь саналаа өгөөд байна” хэмээсэн юм.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа авсан байдал

Дүүрэг

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан сонгогчдын тоо

Саналаа өгсөн сонгогчдын тоо

Тоо

хувь

1

Баянгол

779

749

96.14%

2

Баянзүрх

995

946

95.07%

3

Багануур

175

170

97.70%

4

Баганхангай

26

24

92.30%

5

Налайх

208

192

92.30%

6

Сүхбаатар

413

390

94.43%

7

Чингэлтэй

604

575

93.04%

8

Хан-Уул

490

468

95.51%

9

Сонгинохайрхан 

988

898

90.89%

 

Нийт

4 678

4 412

94.33%

 

13:00 цагийн байдлаар сонгогчдын саналаа өгсөн ирцийн мэдээ
 

Дүүрэг

Нийт сонгогчдын тоо

Саналаа өгсөн сонгогчдын тоо

Тоо

Хувь

1

Баянгол

137 394

28 121

20.47%

2

Баянзүрх

220 923

38 186

17.28%

3

Багануур

19 443

2 498

13.44%

4

Баганхангай

2 679

807

30.12%

5

Налайх

22 845

4 952

21.68%

6

Сүхбаатар

96 265

13 501

14.02%

7

Чингэлтэй

102817

17 653

17.17%

8

Хан-Уул

95 541

17 984

18.82%

9

Сонгинохайрхан 

205 513

40 747

19.83%

 

Нийт

903420

164 449

18.20%

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ