Хурал тасалдаг Б.Наранхүү МАН-ынхантай Орост таваргаж явна

Хурал тасалдаг Б.Наранхүү МАН-ынхантай Орост таваргаж явна

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд  ОХУ-д айлчилж буйтай  холбогдуулан чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж удирдан явуулж буй. Тэрбээр өчигдөр гишүүдийн ирцийг бүртгэхдээ Б.Наранхүү гишүүнийг хурал тасаллаа хэмээн хатуухан зэмлэж, “Ардчилсан намын бүлэгт зориуд хэлье. Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа. Би түүнийг таван жил энэ танхимд орж ирж суусныг нь харсангүй.

Хуралдаа яагаад суудаггүй юм гэхээр хэвлэлийнхэнд мэдэхгүй юм чинь гэдэг хариулт хэлээд сууж байна билээ шүү дээ тэр нөхөр чинь” гэсэн юм. Тэгвэл  Б.Наранхүү  гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг дагалдан ОХУ-д айлчилж буй гэнэ.

УИХ-ын даргыг нэр бүхий МАН-ын гишүүд дагалдан яваа бөгөөд тоон дотор үсэг цохиж явна гэгчээр Б.Наранхүү гишүүн АН-аас ганцаархнаа бүрэлдэхүүнд нь багтсан сурагтай.

Түүнийг өнгөрөгч намар МАН-д элсэх гэж байгаа  гэх мэдээлэл гарч байсан ч, гишүүн өөрөө үгүйсгэсэн удаатай. Гэтэл энэ удаагийн МАН-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсантай  холбоотойгоор “МАН-д орох нь үнэн бололтой дог шүү” гэх бор шувуу сошиал сүлжээнд нисэлдэж эхэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.